Б.Гарамгайбаатар: Та гуйлгаж орж ирсэн үү

img

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Сангийн сайдаар Ж.Эрдэнэбатыг томилох асуудлыг хэлэлцэж байна. Төсвийн байнгын хорооны дүгнэлтийг тус байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн танилцууллаа. Нэр дэвшигчээс гишүүд асуулт асуулаа.

а

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Эдийн засаг, төсвийн бодлого буруу явж байна гэдгийг бид их ярьсан. Төсвийн тодотгол хэд хэд хийж, төсвөө янзлах байх. ЭЗХ татан буугдсан. Хямрал нөхцөл дахь төсвийг яаж авч явах вэ?

х

Ж.Эрдэнэбат: Эдийн засаг, санхүүгийн байдал сүүлийн жилүүдэд хүнд байгаа. Эдийн засаг яагаад хүндрэв гэдэгт эхний ээлжидн дүгнэлт гаргах ёстой. Энэ дүгнэлтэд тулгуурлан бодлогын баримт бичиг, төлөвлөгөө гаргаж ажиллах ёстой болов уу. Цаашдаа төсвөө аль болох бодитой төлөвлөх шаардлага байгаа. хямралыг даван гарах төлөвлөгөө боловсруулж ажиллах ёстой байх гэсэн бодолтой байна.

х

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар:  Та гуйлгаж орж ирж байна уу? Эсвэл эх орныхоо төлөө ажил хийх гэж орж ирж байна уу? Эдийн засаг хямарсан юм уу, эсвэл хүндэрсэн юм уу? Эдийн засгийн яам татан буугдсан нь зөв үү?

а

Ж.Эрдэнэбат: -Монгол Улсын эрх ашиг гэж байна. Ард түмний эрх ашиг гэж байна. Бүгдээрээ хамтарч ажиллах санал гарсан. Энэ дагуу манай нам удирдах дээд байгууллагаараа асуудлыг хэлэлцсэн. Удирдах дээд байгууллагаас Ерөнхий сайдын хүсэлтийг дэмжиж ажиллах ёстой гэсэн шийдвэр гаргасан. Миний хувьд намын удирдах дээд байгууллагынхаа шийдвэрийг дагаж байна. -Эдийн засаг хямралын байдалтай байна. Үүссэн нөхцөл байдлаас гарахын тулд бүх нам, эвслүүд хамтарч ажиллах ёстой. -Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй гэж боддог. Өмнөх яам төсвийн хөрөнгө оруулалт руу хэт анхаарсан нь алдаа болсон.

х

УИХ-ын гишүүн Н.Батцэрэг: Сангийн сайдыг дэмжиж байна. 2015 оны төсвийг Сангийн сайдгүй баталсан. Их зөрчилтэй тоо баталсан байгаа. 2015 оны төсвийн тодотголыг хэдий үед оруулж ирэх вэ? Хямралаас гарах дөт замыг юу гэж харж байна вэ? Өрийн таазыг хэд байвал зохистой гэж үзэж байна вэ?

х

Ж.Эрдэнэбат: Хамгийн эхний ажил бол 2015 оны төсвийн тодотгол. 2014, 2015 оны төсвийн тодотголыг ажлаа авангуут боловсруулж, оруулж ирнэ. Хямралаас гарахын тулд эхний ээлжинд өөрсдөө оролдож үзнэ. Цаашид гадаадын байгууллагын дэмжлэг шаардлагатай гэж үзвэл хамтарна. Баялаг бүтээгчдээ дэмжиж байж эдийн засгаа сэргээнэ. Төсвийн өр ДНБ-ий 49 хувьтай тэнцсэн байгаа. Цаашид яах вэ гэдгийг парламентад суудалтай бүх намууд ярилцаж байж асуудлаа шийдэх нь зүйтэй.

б

В.Бат

   

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin :
garamgai bol novsh shuu dee khentii tuv aimag bas haana haana bilee uneheer hugiin ajil hiideg novsh shuu dee
2014-12-09
zochin :
garamgai bol novsh shuu dee khentii tuv aimag bas haana haana bilee uneheer hugiin ajil hiideg novsh shuu dee
2014-12-09
zochin :
garamgai bol novsh shuu dee khentii tuv aimag bas haana haana bilee uneheer hugiin ajil hiideg novsh shuu dee
2014-12-09
zochin :
garamgai bol novsh shuu dee khentii tuv aimag bas haana haana bilee uneheer hugiin ajil hiideg novsh shuu dee
2014-12-09
зүгээр байж үз:
энэ гарамгайбаатар чинь арай солиорооргүй байгаа даа. өөрөө эдийн засгийн байнгын хороон дарга, улсынхаа эдийн засгийг унагаачихаад хэнээс юу асуугаад байнаа? эсвэл батбаяр шигээ согтуу толгой юу???
2014-12-09
zochin:
garamgaibaatar gej neg anodiig dampuuruilj deeremdsen orog saaral yum yu vee,yugaa ch chadhgui saaraltsan amitan chini
2014-12-09
00007:
* * mini naad xachin zaraa bolioch.
2014-12-09