10 мянган хүн орон гэрээ алдав

img

    Филиппинийн зүүн мужуудад дэгдсэн хар салхины улмаас 10 мянган хүн орон гэрээ алдаж, 27 хүн амиа алдсан тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ.  Засгийн газар орон гэрээ алдсан хүмүүст тусламж үзүүлэхээ амалж, дэгтэй байхыг сануулсан байна.  Мөн 200 орчим иргэн сураггүй болжээ.  Өнгөрсөн жил дэгдсэн хар салхи нэг сая орчим өрхийг орон гэргүй болгосон юм. Тэдний ихэнх хувь нь өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн орон гэргүй, олон улсын байгуулагуудаас тусламжаар илгээсэн майханд хоног төөрүүлж буй. Орон гэрээ алдсан 4000 гаруй иргэн өчигдөр Засгийн газраа буруутгаж, яаралтай хохирлыг нь барагдуулахыг хүссэн байна. Засгийн газар өнгөрсөн жил дэгдсэн хар салхины хохиролын хэмжээг 11 тэрбум ам.доллар гэсэн юм.  Энэ онд тус улсад 20-25 удаа хар салхи дэгдэж, 1500 орчим хүн амиа алдсан билээ. “Гэнэтийн байгалийн гамшигт урьдчилан бэлдэх үүднээс Засгийн газар их хэмжээний мөнгө гаргаж буй. Тиймээс иргэдийн хохирлыг барагдуулах хангалттай мөнгө төвлөрч чадахгүй байна” гэж Ерөнхий сайд нь ярьжээ.   Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

huurhiii :
ene uls ovooo hugjij ireeed l baigaliin gamshigt svirch bn daaa . ard tvmrn ni arga buyu gadaad orond booliin hudulmur hiiseer ....
2014-12-09