НҮБ, Сирид тусламж үзүүлнэ

img

НҮБ, Сирийн иргэний дайны золиос болж, хохирол амссан иргэдэд үзүүлэх тусламжаа гурван саяар нэмэгдүүлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Өнгөрсөн жил НҮБ тус улсад 16.5 сая ам.долларын тусламж үзүүлж байсан бол энэ жил 19.5 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэхээр болжээ.  Энэхүү тусламжийн ихэнх хувийг хүнс тэжээлийн хомсдолд орж буй хүмүүст хандивлах гэнэ. Өнгөрсөн сар НҮБ Сирийн дүрвэгсдэд зориулсан хүнсний тусламжаа зогсоохоо мэдэгдэж, олон улсаас мөнгө хандивлахыг хүссэн билээ. Хэрвээ хангалттай хэмжээний мөнгө цугларч чадахгүй бол ирэх оноос хүнсний тусламжаа зогсоохоо НҮБ сануулсан билээ. Сирийн 10 сая иргэнийг жилийн хугацаанд хангалттай хоол хүнсээр хангахад 100 сая ам.доллар шаардлагатай хэмээн НҮБ-аас мэдээлэв.


Б.Дэлгэрцэцэг


СЭТГЭГДЭЛ БИЧИХ