Ө.Энхтүвшин: Намын эв нэгдлийг бусниулахаар зүйл бичээгүй

img

    УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Гурван аймаг, хоёр дүүрэг дээр маргаантай байгаа. Эдгээрийнхээ Засаг дарга нарыг МАН авах болзол байгаа юм уу? -2012 оны орон нутгийн сонгуулийн дүн тов тодорхой байгаа. Ардчилсан нам аль аль аймаг дүүрэгт ялсан, МАН хаана хаана ялсан бэ.  Тэр ард түмний өгсөн сонголтыг, сонгуулийн дүнг баталгаажуулья гэсэн саналыг бид тавьсан. Гурван аймагт МАн ялсан ч АН булаагаад авчихсан. Сонгинохайрхан, Багануур дүүрэгт МАН ялсан ард түмний сонголт тийм байсан. Үнэхээр зөвшилцөе гэвэл энэ асуудлыг шийдээд байр байранд нь тавъя гэдэг шаардалагыг бид тавьсан. Бидний шаардлагыг хүлээж авсан гэж бодож байгаа. Гэхдээ ер нь юу болох нь вэ.   -Амлалтаасаа ухарсан гэдгийг та яаж тодорхойлж байгаа юм бэ? Тухайлбал, АН-ын хүмүүсээс больё гэсэн асуудал яригдсан юм уу? Энийг гарын үсэг зурчихаад  хэрвээ тэр гарын үсэг зурах үеэд байр сууриндаа байх юм ухарсан гэж үзээд би гарын үсэг зурахгүй. Хэрэв хүлээгээд авчих юм бол түр хойш нь тавина.   -Сая гарын үсэг зурчихлаа шүү дээ. -Тэр яахав, өөр баримт бичиг.   -УИХ дээр яг одоо сайд нарын томилгооны асуудлыг хэлэлцэж байна. МАН-ын сайд нарын томилгоо боловсон хүчний бодлого, цаг үеийн үйл явдалтай холбоотой та намын даргадаа захидал бичсэн байсан ямар нэгэн хариу ирсэн болов уу. Энэ тал дээр ер нь бүлэг дээр ярилцсан гэх мэдээлэл байна? -Тийм. Өчигдөр бүлэг дээр ярьсан. Би намын даргадаа ийм захидал бичсэн байгаа гэдгийг хэлсэн. Намын даргадаа  өчигдөр өглөө гардуулж өгсөн. Өчигдөр уулзах юм болов уу гэж хүлээсэн. Ажил ихтэй  байсан, уулзаагүй. Гэхдээ уулзах байх гэж бодож байна. Энэ  дээр айхтар ноцтой нууцлаад байхаар, намын эв нэгдлийг бусниулахаар, аюул тарихаар зүйлийг бичээгүй гэж би бодож байгаа. Тийм  ч учраас сайтууд дээр гарсан байгаа.   -Таны хувьд энэ Засгийн газрын чадамж, шинээр томилогдож байгаа сайд нарын асуудлаар ямар байр суурьтай байгаа вэ? -Би яг одоо томилогдож нэр дэвшсэн хүмүүсийн талаар ярихгүй. Өнөөдөр яагаад гэвэл дөнгөж  томилогдож байна. Үнэхээр тэр хүн сайн хүн юм уу, чадалтай хүн юм уу гэдгийг ажил дээрээ очсон хойноо харуулна. Тэднийг цаг хугацаа харуулна тэрнээс биш өнөөдөр тэр чадахгүй дээ, тэр гялалзуулна даа гэж хэлэх бол дэндүү субьектив болно. Тийм учраас харцгаая бүгдээрээ. Бөөнөөрөө л харъя.   -Таны захидал дээр чадвар энэ тэрийг нь харсангүй гэсэн өгүүлбэр байсан? -Миний  захидал дээл бичсэн зүйл бол гол нь намын 27 дугаар Их хурал жилийн өмнө болсон. Намын их хурлаас гаргасан шийдвэрүүдийн нэг нь боловсон хүчний томилгоотой холбоотой юм. Тэр нь юу вэ гэвэл, хүнийг мэддэг чаддаг, шударга чанар, дадлага туршлага олон түмэнд нэр  хүнд зэрэг хэдэн шалгуурыг л гол болгоё. Тэрийг шаарлагауудыг  хангаж чадаж байна уу гэдгийг нь сайн шүүж ярья гэдэг шийдвэр гаргасан шүү дээ. Хоёрдугаарт, боловсон хүчнийг сонгож  дэвшүүлэхдээ жижигхэн хүрээнээс хайдагаа больё. Аль болох олон  түмнээс, намын гишүүдээсээ хайя. Тэр талаар судалгаа гаргая. Бүртгэл бий болгоё. Тэгээд өрсөлдөөн бий болгоё. Ийм л зүйлийг тунхагласан.  Өөрөөр хэлбэл, намын  боловсон хүчний сонголтийг өөр түвшинд гаргая гэсэн шийдвэрийг МАН-ын 27 дугаар ИХ хурлаар гаргаж байсан.  Тэгээд энэ хурлаас хойш МАН анхнытомилгоог хийж байна. Засгийн газарт орох анхны томилгоо сая хийгдлээ. Энэ үйл явлдыг харахаар 27 дугаар их хурлын шийдвэрийн уур амьсагл, үнэр байхгүй байна. Өрсөлдөөн байхгүй. Намын удирдах  зөвлөл бүлэг дээр ярьсан болоод шууд шөнө болонгуут чуулган руу оруулчихлаа шүү дээ. Уг нь 14 хоног хойшлуулья гэсэн бол УИХ-ын дарга З.Энхболд хойшлуулах байсан. За хоёр дахь өдөр шийдвэрлэе гээд л хойшлуулсан шүү дээ. Тийм учраас ийм тохиролцоо хийгдлээгэдгээ намын бүлэг, намын удирдах зөвлөл дээр хонон өнжин ярьж байгаад яаралгүй хэлэлцэх байсан. МАН энэ яамыг хариуцах юм байна. Энэ яамыг авч явж чадах хүн УИХ дахь 26 дотор  хэн байна, намын гишүүдээс хэн хэн байна, тухайн салбарт ажиллаж чадах хэн байна гэдэг судалгаа гаргаад ярилцлага хийгээд,  салбараас нь асуугаад өрсөлдүүлээд тавих ёстой гэж би бодож хүлээж байсан. Гэтэл шууд ингээд чуулган руу орчихоор л би эгдүүцэж байгаа юм.   -Яагаад эгдүүцэж байгаа юм бэ? - Манай нам 6 сайдтай ийшээ орж байгаа юм байна. 6 сайдтай боллоо гээд АН-д уусчих юм бол, ер нь тэгээд том намын хажууд цөөхөн сайд авч орно гэдэг тэднийхээр л ерөнхийдөө хөтлөгөдөнө гэсэн үг шүү дээ. Анхныхаа шинж тэмдэгийг харуулаад эхэллээ шүү дээ. Яагаад бүлэг дээр намынхаа энэ асуудлыг сайн ярихгүйгээр шууд АН-ын дарга, Ерөнхий сайд нартай ярьчихаад чуулган руу оруулчихаж байгаа юм. Ингээд л эндээс цаашид зарчимгүй хөтлөгдөөд явах нь дээ гэдэг сэжиг надад төрж байна. Энэ асуудлыг бага дээр нь ярьж байсан нь дээр. Өнгөрсөн хойно нь ярьж байснаас би өнөөдөр яг томилгоо хийгдэж байгаа энэ үед дээр нь намынхаа 27 дугаар их хурлын шийдвэрийг сануулаад хэлж байгаа юм. Ер нь МАН-ын дарга байсан хүний хувьд иймэрхүү зүйлийг хэлж байхгүй юм бол, намынхаа шийдвэрийг сануулж байхгүй юм бол намын дарга байсны хэрэг юу байх юм. цаашлаад эвсэл болчихсон гээд амаа хамхиад  эсвэл магтаад сууж байх юм уу. Ийм байх юм бол суух нам ч нам биш болно. Энэ улс орын хувь заяа хөөрхий болно.   -Та МАН засагт хамтарсныг дэмжихгүй байгаа хэрэг үү? -Эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл 1.5 жилд нь орж байна. Засагт орж ажиллах байсан бол 2012 оны сонгуулийн дараа хамтраад ажиллаж болох байсан. Би тэр үед АН-ын даргатай санал солилцож байсан. Та нар цаашдаа улс орноо яаж авч явах вэ, эдийн засгийн байдал хүндрэх нь гэж сануулж байсан. Тэр үед “Бидэнд боломж байгаа. Бид “Шударга ёс” эвсэлтэйгээ ажиллаад явна. МАН-тай яасан ч эвсэхгүй. Манай намын ҮЗХ 80 хувиар МАН-тай хамтрахгүй гэж шийдсэн” гэж байсан. Гэтэл тэр үед эвсээгүй байж, өнөөдөр байдал хүндрээд чадахаа байгаад хадаг бариад ирэхээр нь манайхан тэрийг нь аваад “За за” гээд Засгийн газарт орно гэдэг бол үнэхээр утгагүй. Орох байсан бол юу хийж чадах, яах гэж орж байгаа вэ, МАН засагт ороод ажлаа хийж чадахгүй бол яах юм гэдгээ бодох ёстой. Засгийн газарт орж ажиллахад ард түмэн биднийг эрх баригч л гэж үзнэ. Хариуцлагаа яаж тооцох юм. 2016 оны сонгуульд энэ нь яаж нөлөөлөх вэ гэдгийг ярихгүйгээр тэр сайд, энэ сайд гээд явчихаж байгаа юм. Наад талын нэгдүгээр зорилгыг бүлэг дээр сайн ярих ёстой байсан гэж би бодож байна.   -АН тохирсон, амласан зүйлээсээ буцдаг гэж танай намын зарим гишүүд шүүмжилж байгаа? -Тийм тохиолдол зөндөө. Сайхан тэврэлдэж, гар барьчихаад маргааш нь “Хууль зөрчих гээд байна” гээд бултаж байсан шүү дээ. Жишээ нь Өвөрхангайд сонгогдсон хоёр гишүүнийг тангараг өргүүлэх асуудал яригдахад АН гэдийсэн. Аргаа бараад ядаж нэг нэг хүнээ оруулая гэхэд “тэгэе” гэж гар барьчихаад маргааш нь Г.Батхүүг тангараг өргүүлсэн. Ингээд Н.Алтанхуяг нь “УИХ мэднэ” гээд, УИХ дээр очихоор З.Энхболд нь “Сонгуулийн ерөнхий хорооны асуудал” гээд Сонгуулийн Ерөнхий хороонд очихоор “Шүүхэд оч” гээд л дууссан шүү дээ. Иймэрхүү байдалд олон удаа орж, АН-д олон удаа хууртаж байсан.   -Та сайдуудын томилгоонд сэтгэл дундуур байх шиг байна? -Сайдад томилох хүмүүсээ 100 хувь гаднаас томилох ёстой байсан. Гэтэл үндсэн чиглэлийн яамдад УИХ-ын гишүүн оруулж ирсэн. Яагаад гэвэл 1.5 жил буюу маш богино хугацаанд ажиллана. Гэтэл энэ хугацааны зарим цагийг яамны ажилдаа, заримыг нь УИХ-ын ажилд зарцуулж таарна. Хямралын үед яамандаа сууж, 100 хувь цагаа зарцуулж ажиллах хүн  л хэрэгтэй. Хоёр ажил давхар харьцуулахаар үр өгөөжтэй байж чадах уу, үгүй юу. Түүний оронд тухайн салбараа мэддэг хүнийг нь ажиллуулсан бол үр дүн харагдах байсан гэж бодож байгаа. -Таныг намынхаа даргад захидал илгээсэн нь МАН-ын хагарал гэж ойлгогдож байна? -Хагарал биш. Уг нь энгийн хэвийн зүйл. Ийм зйүл олон удаа болж байгаагүй учраас л содон харагдаж байгаа байх. Асуудлаа хэлж л байх ёстой. Болохгүй бол захидал бичиж шаардах ёстой. Эв нэгдэл гэчихээд бие биедээ үгээ хэлж чадахгүй бол нэг л өдөр дэлбэрнэ. Тиймээс би эртхэн сануулж байгаа юм.   П.Наран  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ardiin namiin heden bolovsrol muutai mafiud gaigyi bolovsroltoi hymyysee jiiseer baigaad ene nam syirch duuslaa
2014-12-09
зочин:
энхтүвшин шантаж хийж байж боловсролын сайд болж байсан. саруул захыг луйвардаж хувьдаа авсан овсгоотой нэгэн. анхнаасаа жигүүр ургуулж улс төрчдийг шантаажилж амин хувиа борлуулж явдаг царай зүс муу, дотуур тамиртай хүн шүү
2014-12-09