Д.Цогтбаатар, Ц.Цолмон нарыг сайдаар томилов
УИХ-ын чуулганы
нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Барилга, хот байгуулалтын
сайдаар Д.Цогтбаатарыг, Батлан хамгаалахын сайдаар Ц.Цолмонг томилохыг хэлэлцэн дэмжив. Гишүүд сайдаар томилогдож
байгаа эрхмүүдийн талаар үг хэлсэн юм. Тухайлбал, гишүүн Д.Арвин “Ц.Цолмон
гишүүнийг тулхтай хүн гэж дэмжиж байна. Батлан хамгаалахын салбарынхан
тэтгэвэрт эрт гардаг. Тэд гараад өндөр настны халамжид багтдаггүй. Энэ албан
хаагчдын асуудлыг чирч авч явах хэрэгтэй байна” гэлээ. Харин УИХ-ын гишүүн
Ж.Энхбаяр “Зэвсэгт хүчний өнөөгийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагатай.
Одоо байгаа зэвсэг техникийг шинэчлэх шаардлагатай” гэдгийг захиж байлаа.
Хэдийгээр ажын цаг дуусгавар болсон ч өнөөдөр Засгийн газрын гишүүдийг томилж, асуудлаа дуусгая хэмээн УИХ-ын дарга цаг сунган хуралдах болсноо хэллээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ