Л.Энх-Амгалан:Төр нь хувийн хэвшлээ дээрэмдэж байна
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Зам, тээврийн сайдад Н.Төмөрхүүг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж үг хэллээ.
бө
Н.Төмөрхүү нэр дэвшигчийн хувьд Засгийн газрын “дан дээл”-тэйгээс гадна залуу гишүүний нэг. Тиймээс салбартаа хэрхэн ажиллах, юуг анхаарах зэрэгт гишүүд ихэвчлэн захиас дайж, зөвлөж байлаа. Дэд бүтцийн энэ салбарын сайдыг томилоход гишүүд нухацтай хандаж байлаа. Нэр дэвшигч рүү улстөржин хандахаас илүүтэй бодлогын чанартай асуудлыг хөндөн, ажил хэрэгч санал дэвшүүлж байлаа.
өа
Жишээлбэл, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төмөр зам, авто зам, агаарын тээврийн салбарт төр, хувийн хэвшлийн өрсөлдсөн салбар болоод байгаа. Төмөр замын салбарт “Монголын төмөр зам” компани концессоор хэрэгжиж байсан төслийг зогсоосон. Төр нь өөрөө хувийн салбарт хийсэн концессийн гэрээг үгүйсгээд байдаг. Агаарын тээвэрийн салбар төр хувийн хэвшлээ дээрэмдсэн. Энэ бол гашуун түүх. Автотээврийн салбарт “Автотээврийн төв” гэж том компани байна. Жил бүр 14 тэрбум төгрөгийн төсөв авдаг, монополь компани байна. Тийм учраас зам тээврийн салбарт үүссэн төрийн монополь, төр, хувийн хэвшлийн үл ойлголцлыг арилгахыг хүсье.” гэсэн юм. Гишүүн Б.Болор “Зам, тээврийн салбарт сүүлийн жилүүдэд ажил хийгдсэн. Үүнийг зөв хэрэгжүүлж явах шаардлагатай. Өмнөх сайдтайгаа холбоотой ажиллах хэрэгтэй” хэмээсэн юм.
өа
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ