Уул, уурхайн сайдаар Р.Жигжидийг томилов
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Уул уурхайн сайдаар Р.Жигжидийг томилох асуудлыг хэлэлцэв. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигчид асуулт тавьж, үгээ хэллээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Бензиний үнийг хямдруулж чадах уу” гэсэн асуулт тавьсан юм. Нэр дэвшигч Р.Жигжид энэ асуултад “Манайх энэ асуудлыг зөвлөлөөрөө хэлэлцэн шийддэг” гэсэн юм. Харин Ерөнхий сайд энэ асуудлыг “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх эсэхээс хамаарна гэдгийг онцолж байлаа. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар:
ба
-Яаманд мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа юу? Оюутолгой, Тавантолгойн гэрээнд өөрчлөлт оруулах уу?
өа
-Манай яам болон агентлагт мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа. Оюутолгой, Тавантолгойн хувьд өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэн, залгамжилж ажиллана. Гадаадын хөрөнгө оруулалтын тухайд хуулийг хэрэгжүүлэх хүрээнд гадныхны сонирхлыг татна гэдэгт итгэлтэй байна.
өа
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:
өа
-Монгол Улсын усны нөөцийн 90 гаруй хувь нь байдаг фосфортийн ордыг олборлох уу? Энэ ордыг олборлуулмааргүй байна.
өа
-Ус бол маш чухал зүйл. Би уул уурхайн яаманд ажилладгийн хувьд сайн ойлгодог. Аливаа асуудлыг шийдвэрлэхэд зөвхөн яам шийдвэрлэдэггүй. УИХ, Засгийн газраар хэлэлцүүлдэг гэсэн юм.
өа
Эдийн засгийн гол хөшүүрэг болсон уул уурхайн салбарын бодлогыг зөв чиглүүлэхийг гишүүд нэр дэвшигчид захиж байлаа. Гишүүд ийнхүү асуулт тавьж, үг хэлсний дараагаар Уул уурхайн сайдаар Р.Жигжидийг томилох санал хураалт явуулав. Санал хураалтаар гишүүдийн 86,4 хувийн саналаар Р.Жигжидийг Уул уурхайн сайдаар томиллоо.
өа
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
өа
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ