С.Чинзориг, С.Эрдэнэ нарыг сайдаар томиллоо

img

УИХ-ын нэгдсэн чуулганаар Засгийн газрын гишүүдийг томилж байна. Дөнгөж сая Хөдөлмөрийн сайдаар нэр дэвшээд байсан С.Чинзоригийг сайдад томилох асуудлыг хэлэлцэж олонхийн саналаар буюу 92,7 хувийн саналаар дэмжлээ.

ы

Тэрбээр Хөдөлмөрийн сайдаар ажиллахдаа: “Энэ салбарт шударга, ил тод, нээлттэй байх зарчмыг баримтлан ажиллана. Салбар дундын олон зохицуулалт шаардсан гэдэг утгаараа кабинетын зарчмаар ажиллана. Эдийн засгийн хямралтай холбогдуулан ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүд авна. Ажлын байрыг хадгалах, иргэдийн худалдан авах чадвар муудаж байгаа үед орлогыг нэмэгдүүлэх, орлогын зөрүүг ойртуулах талаар арга хэмжээ авч ажиллана. Бүх намууд хамтарч засаг барьж байгаа энэ үед хэд хэдэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ажиллана.  Ялангуяа нэг нам засаг авахаараа төрийн албыг бужигнуулдаг. Энэ нь засаглалын хямралд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг.  Энэ чиглэлд болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл буурахгүй байгаад анхаарч хууль тогтоомжид өөрчлөлт оруулахад анхаарч ажиллана” гэлээ.

й

Тэрбээр Захиргааны төлөвлөгөөний комисст мэргэжилтэн, хэлтсийн дарга, Засаг даргын орлогч, аймгийн ИТХ-ын дарга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан. 2012 оны УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт олонхийн санал авсан ч хууль бусаар ялсан гэдэг үндэслэлээр УИХ-ын гишүүн болох шахсан юм.

й

Түүний дараа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдад томилох эсэхийг хэлэлцлээ. Томилгоотой холбоотойгоор С.Эрдэнээс асуулт асуух, үг хэлэх гишүүн байсангүй. Улмаар санал хурааж  98.1 хувийн саналаар  С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдлоо.

й

Тэрбээр  2012 оны Улсын Их Хурлын зургаа дахь удаагийн сонгуулиар Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдож,  Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.

й

Харин яг одоо УИХ-ын гишүүн Р.Бурмааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дувшүүлсэн асуудлыг хэлэлцэж байна.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ