Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар Р.Бурмааг томиллоо

img

Дөнгөж сая Хүнс, хөдөө аж ахуйн сайдад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн Р.Бурмааг чуулганаар хэлэлцэж, сайдаар томиллоо. Түүнийг томилох асуудлаар гишүүд асуулт асуусангүй санал хэллээ. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн Монгол мал хөтөлбөрийг  хэрэгжүүлэхэд анхаарах хэрэгтэй, Атрын 3-р аянг үргэлжлүүлж хувиараа тариалалт эрхлэлж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй  гэдгийг онцлов.  Ё.Отгонбаяр гишүүн бэлчээрт анхаарах ёстойг хэлж байлаа.

й

Г.Уянга гишүүн дэмжиж байгаа илэрхийлээд  эмэгтэй гишүүнээ бодлогоор дэмжиж байгаа. Нэг талаас давхар дээл гэж шүүмжилж байгаа ч хэн нь хэн бэ гэдгийг таних арга бол сайдын суудал.  Тэгээд өнөөдөр  хэн бэ гэдгийг сайдын ажлаараа баалж байгаа хүмүүст харуулаарай  гэж хэлмээр байна. Бурууд нүд хурц, хэлэх гэснээ хэлдэг шударга зангаа харуулсай гэж хүсэж байна гэлээ.

й

А.Бакей гишүүн холыг харж, ухаалаг ажиллаасай. ХХАА-н салбарыг гадарладаг хүний хувьд Р.Бурмаа  гишүүнд хандаж хэлэхэд хүнд, хэцүү салбар шүү. Салбарынхаа малчид, тариаланч, хүнсчид, ХАА-н салбарын мэргэжилтний үгийг, яамны мэргэжилтний үгийг  маш сайн сонсож ажиллах хэрэгтэй гэлээ.

й

УИХ-ын гишүүд үг хэлсний дараа санал хурааж, 91.5 хувиар Р.Бурмааг ХХАА-н сайдад томиллоо. Тэрбээр Удирдлагын ухааны магистр цолтой, болгар, орос, англи хэлтэй. ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, Монел фирмд зохион бүтээгч инженер, Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн, Хүүхдийн төлөө төвийн дарга, Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн, Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн, Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх, Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр тус тус ажиллаж байсан. 2012 оноос УИХ-ын гишүүнээр сонгогдон улмаар Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ak-m 11:
am ajil hoyr ald delem zurluu ardchilsan namiin ner hundiig ystoi naws unagalaa da dawhar deelee tail awgai mini
2014-12-11
delhiid tanigdsan mergejiltentei salbar bol hodoo aj ahui:
nasanjargal saidiin ued mash olon mergejiltnuudee gadaadad mergejil deeshluulsen surgaltand jabuulsan . hodoo aj ahuin jamand ondor tubshinii delhiin tubshinee mergejiltnuud mash olon haramsaltai ni ni gadaadad ajildag youm. ted nariig tatah ajil zohiobol tanii ajil urigshlana.
2014-12-10
jargal:
helseneesee nyat*g hund mongolchuud hezeeneesee durgui. iim huviramtgai zantai hun yaamiig udirdana gehed haramsaltai.
2014-12-10
bagi:
hudlaa l gar yum bna doo, shudarga tsarailaad bsan
2014-12-10
baagii:
omno ni yarij bsan davhar deel chini yasan be. ta tuuniig uuhailan demjij namiin darga eronhii said bsan altanhuyagiig shuumjilj bsaniig chini tv-iin buyanaar olon hun harsan shuu. am ajil hoyor chini alsiin als zorohod chuham yu noloolsoniig asuuya. yarij bsan ug chini tun sayahniih shuu
2014-12-10
зочин:
энэ яамандаа очоод юу ярих бол. ярих гээд ч мэдэж ярих юмгүй хэцүүднээ
2014-12-10
төрийн нарийн:
хөдөө аж ахуйн яаманд нарийн мэргэшсэн хүн байхгүй шүү, дандаа шахааны тэр дундаа, дарга нарын хов зөөсөн авгайчууд байгаа. газрын дарга нар их хурлын гишүүдэд яаж буруу мэдээлэл өгч ирсэнийг та одоо дунд нь сайн орвол мэднэ. түүнийг засч чадвал ажил ургашлана. хутгалдвал юу ч болохгүй.
2014-12-10
zo chin:
am ajil ni zorj alban tu*l avahaaraa uuruun yrij baisanaa martaj 10 davhar deel umsuhuus ch butsahgui boloh ym daa
2014-12-10
irgen:
odoo huts uhnuudad huchinduuleed bj dee
2014-12-09
zzochin:
mongolyn turiig ingeji gutaaji bolokhguy ee, kharamsaji baina
2014-12-09
irgen:
emgen yan han.
2014-12-09
eegi:
amjilt demjdeg shuu bidni tuluu baigagt bayrlalaa
2014-12-09
zochin:
zaa erh bish ylgah bailgui dee.
2014-12-09
333333333333333:
yo yo ene avgai honi yamaa 2oo yalgah yum bolov uu
2014-12-09