Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайд боллоо

img

Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшсэн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг сайдаар томилох эсэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, 88.3 хувиар дэмжиж баталлаа.

й

Гишүүд нэр дэвшигчид хандан “ Эрүүл мэндийн салбар маш хүнд байдалтай байгаа. Салбарыг уналтаас аврахад маш их хөдөлмөр шаардана. Ажиллах хугацаа бага байна. Хийх юм их байгаа. Мэргэжлийн бус хүн учраас мэргэжлийн хүний зөвлөгөөг сайн аваарай. Эрүүл мэндийн салбарт тогтолцооны гажуудал байгаа тэр алдаа оноог зөв олоорой. Сайд солигдохоор эмнэлгийн дарга ч солигддог. Улс төржилтөд өртсөн салбар шүү. Санхүүжилтийн асуудлыг зөв шийдвэрлэж, зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө мөнгө их шаардагддаг, тоног төхөөрөмж нь хоцрогдсон энэ салбарт хийж хэрэгжүүлэх ажил их бий. Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, улс төржилгүй ажиллаасай гэж хүсэж байна” хэмээн санал хэллээ.

й

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж харин “Би нэр дэвшигч Г.Шийлэгдамбыг сайд болох гэж байгаа асуудлыг дэмжихгүй ээ. Гэхдээ бусад нь дэмжээд сайд болгочих байлгүй. Тэгэхээр нэр дэвшигчид хэдэн зүйл захиж хэлмээр байна. Эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн нус нулимсийг бага урсгаарай. Монголчуудын эрүүл мэндийн төлөө чадан ядан ажиллаж байгаа хүмүүсийг дарамталсаар байгаад элгээр нь хэвтүүллээ. Чамайг эрүүл мэндийн салбарыг аварна гэдэгт итгэхгүй байна. Эмнэлгийг булаагаад авчихаж байхад гурван жилийн хугацаанд Н.Удвал сайд нэг ч удаа ирээд уулзаагүй. Чи энэ салбарыг аврахыг хүсвэл Хууль зүйн сайд Д.Дорлигжавтай уулзаад байшингаа авчихаач. Хэрүүл бугласан эрүүл мэндийн салбартаа ном уншуул” гэсэн юм.

й

Ингээд гишүүдийг үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулснаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба Эрүүл мэнд, спортын сайдаар томилогдов.

й

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

монгол:
хөөрхий дөө энэ шийлэгдамба 76-тайгаа хамт их л зүтгэлээ, батлууллаа. бүгд монголчуудын төлөө ажиллана гэж өргөсөн тангарагаа умартлаа. гэхдээ монголын ард түмэн тэр тусмаа эрүүл мэндийн салбарынхан энэ явдлыг дараагийн сонгуульд маш тод санах болно. махн-ыг яаж ч гоё хөхөө шиг донгодсон бид таньсан болохоор худал үгэнд чинь хууртахгүй. энэ шийлэгдамба нь монголчуудын эрүүл мэндийн төлөө юу хийж чадах вэ дээ. ийм шийдвэр гаргаж улайрч байгаа хүн хүний төлөө юм хийх үү, наймаалцсан хүнэнцэрүүдийнхээ төлөө л ажиллах байх да
2014-12-11
аааааа:
наад тэнэг чинь хувиараа зүтгэж байж эмэгтэйчүүдийн эмч болсын гэнэ лээ. тэгэхээр зөв шүү дээ
2014-12-10
hen yaahav dee:
edgeer saidad opchij baigaa humuusees neg ih yum huleeh hereggui l dee tertee tergui ajil hiie gesen setgel ni2-rt aj amidarlaa deeshuuleh gesen setgel ni 1-rt baigaa.deer ni aq-ni hurehgui tarhinii turaaltai yum chin.
2014-12-10
hen yaahav dee:
edgeer saidad opchij baigaa humuusees neg ih yum huleeh hereggui l dee tertee tergui ajil hiie gesen setgel ni2-rt aj amidarlaa deeshuuleh gesen setgel ni 1-rt baigaa.deer ni aq-ni hurehgui tarhinii turaaltai yum chin.
2014-12-10
zochin:
udvaliig unahiig mun ch olon udur shunu huleelee shiilegdamba saiddaa amjilt husie!
2014-12-10
zochin:
udval unalaa ura!
2014-12-10
zochin :
ub-d bga erul mendin salbarinhan jagsache yasan hultsengui teneg yum be
2014-12-10
irgen:
ene neg hogiin hulgaich. uneheer doroitjee iim hulgaichiig said bolgoj baidag.
2014-12-10
irgen:
za za mahnam ingeed neree bur dorduulav udvalig bodvol humuustee niitstee baih baihaa 1980 oni mergejiltenuudee solioiroi
2014-12-09
sportoo :
sportoo anxaaraarai.
2014-12-09