Д.Зоригт Эрчим хүчний сайдаар томилогдлоо
УИХ-ын гишүүн Д. Зоригтыг Эрчим хүчний сайдад томилох эсэхийг УИХ-ын нэгдсэн чуулганаар дөнгөж сая хэлэлцэж, 93.2 хувь нь дэмжиж баталлаа. Гишүүд нэр дэвшигчээс асуулт асуулгүй санал хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Арвин “Гэр хороолол руу татах эрчим хүчний шугамаа нэгдсэн бодлогоор шийдмээр байна. Яаман дээр бодлогоо бариад, хот аль хэсгийг нь шийдэх вэ гэдгийг нь тодорхой болгоё. Бид нүүрсээр баян улс хэрнээ цахилгааны үнээ нэмээд л байна. Монголоор дүүрэн нүүрстэй юм бол цахилгааны үнээ нэмэхгүй байх бодлогыг барь. Хүрэн нүүрснээс хий, газ гаргах асуудлыг уул уурхайн яамтай хамтран шийдэх шаардлагатай” гэж хэлсэн юм.
a
Д. Зоригт гишүүн нь англи, орос хэлтэй. 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2009-2011 онд Улсын Их Хурлын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга, 2011-2012 онд Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байсан. 2013 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүнээр дахин сонгогдоод байгаа юм. Тэрбээр “Материалимпекс” нэгдлийн нэгдүгээр орлогч захирал, “Одод” ББХКомпанийн дэд захирал, Төрийн өмчийн агентлагийн дарга, Төрийн өмчийн хорооны дарга, “Монгол шуудан” банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар тус тус ажиллаж байсан юм.
a
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ