Өнөөдөр болох үйл явдлын тойм
11:00 цагт Танхимын шинэ удирдлагууд хэвлэлийн бага хурал зарлалаа. Холбогдох утас: 99020785
б
Үндэсний мэдээллийн төвд
11:00 цагт Эрдэмтэн Д.Гонгорын мэндэлсний 90 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал болохтой холбогдуулан Архивын ерөнхий газар, МУИС-тай хамтран мэдээлэл хийнэ.
б
Ramada зочид буудлын Crystal уулзалтын танхимд
09.00-13.00 цагт “Хөгжлийн бэрхшээлтэй залуусын хөгжлийн саадыг арилгая” хэлэлцүүлгийг Монголын Хөгжлийн Бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн Холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байна. Лавлах утас: 91710556
б
Мэдээллийг- 9919-4878, 89181811
06:20 цагаас эхлээд НИЙСЛЭЛИЙН ТҮК-ийн ажилчид болон ЗАМЫН ЦАГДАА НАРТ талархал илэрхийлэн ХААИС-ийн ОЮУТНЫ ХОЛБОО болон ГАА-ийн Оюутны Холбооны залуус халуун чацаргана, халуун аарцаар үйлчилнэ.
ХЭҮК-оос
10:00 цагт ШШГЕГ-т, 11:00 цагт УЕПГ-т, 13:00 цагт Хууль сахиулах их сургуульд хүний эрхийн ном, товхимлуудыг дараах газруудад хүлээлгэж өгнө.
б
Нийслэлийн 4 дүгээр ахлах сургуулийн байранд
14:00 цагт Хүний эрхийн Олон Улсын өдөрт зориулсан "Хүний эрх-365" өдөрлөг болно. Тус арга хэмжээнд ЕБС-ийн багш, сурагчид, "Хүний эрхийн боловсрол Ерөнхий боловсролын сургуульд" төслийн багш нар оролцоно. Зохион байгуулагч: ХЭҮК, "Хүний эрхийн төлөөх залуучууд" бүлгэм. Холбоо барих утас: 70000444, 262902
б
МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн өмнөх талбайд
12:00 цагт Ардчилал, хүний эрхийн өдрийг тохиолдуулан МАН-ын гишүүд Төр, нийгмийн зүтгэлтэн Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлнэ.
б
Хангарьд ордны 14 давхарт
10.00 цагт Нийслэлийн Эрүүл мэндийн газар нийслэлийн иргэдэд үзүүлэх түргэн тусламжийн үйлчилгээг чадавхижуулахад Япон улсын туршлагыг нэвтрүүлэх Монгол–Япон улсын хамтарсан уулзалт болно. Тус уулзалтанд Японы элчин сайдын яам, Япон улын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид, НЗДТГ, НОБГ, НЦГ, МШУТөвийн төлөөлөл, НЭМГ-ын харъяа байгууллагын удирдах ажилтнууд оролцоно.
б
ҮХАА-н нэг давхарын хурлын зааланд
10:00 цагт Европын холбооноос Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хэлэлцүүлэг болно. Б.Янжмаа 88373744
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ