Донецкийг сэргээн босгохыг шаардав
Украины зүүн хязгаарын Донецк мужийн оршин суугчид Засгийн газар болон салан тусгаарлагчдад хандаж мэдэгдэл хийжээ. Салан тусгаарлагчид болон босогчид хяналтаа тогтоосон бүс нутгуудад өчигдөр “чимээгүй өдөр”-ийг зохион байгуулсан юм. Энэ өдөр армийнхан болон босогчид галт зэвсгээс татгалзсан билээ. Украины хэвлэлүүдийн мэдээлж буйгаар “Чимээгүй өдөр”-ийг тохиолдуулан “Донецкийн иргэдийн төлөөлөл тус мужид эрхээ тогтоож, өөрийгөө “Бүгд Найрамдах Донецк” улсын тэргүүн хэмээн зарласан Александр Захарченко уулзсан” гэжээ. Уулзалтаар иргэд нэн даруй мужийг сэргээн завсарлаж, нурсан, шатсан орон сууц, барилгуудын үлдэгдлийг гаргах, дулаан, эрчим хүчээр иргэдийг хангах, цэвэр ус болон шаардлагатай хүмүүнлэгийн тусламж олгох зэрэг шаардлагыг тавьжээ.
1
“Иргэдийн шаардлагад Александр Захарченко ямар хариу өгсөн нь тодорхойгүй байна” гэж “Ukraine agency” мэдээллээ. Мөн иргэд Ерөнхийлөгч Петр Порошенкод захиа явуулж, Донецкт анхаарлаа хандуулж, ирэх оны төсөвт Донецкийг сэргээн засварлах мөнгийг багтааж, хохирогч болж буй ард түмэндээ анхаарал хандуулахыг хүссэн гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ