“Боко Харам”-д боломж олгохгүй
Камерун улсын Ерөнхий сайд Амаду Али
хэт даврагч “Боко Харам” бүлэглэлийн эсрэг Нигерийн удирдлагуудтай хамтран
тэмцэхээр болсон гэж мэдэгджээ. Тэрбээр “Хэт даврагчдын үйлдэл хяналтаас
гарлаа. “Боко Харам” бүлэглэл Нигерт алан хядах ажиллагаа явуулж өдөр бүр олон
зуун хүний аминд хүрч буй. Нигерийн Засгийн газар хэт даврагчтай тэмцэхэд их
хэмжээний мөнгө төсөвлөдөг ч үр дүнгүй байна. Тиймээс тус улстай хамтарч,
хамтарсан хүчээр ялалт байгуулах болно. “Боко Харам”-д боломж олгохгүй” гэж
хэлжээ. Өнгөрсөн амралтын өдөр тус бүлэглэлийн хэт даврагчид Нигертэй залгаа
Камерунд халдлага үйлдэж, 22 хүний аминд хүрчээ.
Нигерийн Ерөнхийлөгч уг саналын хариуд талархалаа илэрхийлж, ирэх оны эхээр тус улсад айлчлахаа уламжилсан байна. “Боко Харам” бүлэглэлийн дайчид өнгөрсөн дөрөвдүгээр сард Борно мужид байрлах охидын сургуулийн дотуур байрнаас 14-19 насны 200 гаруй охиныг хулгайлсан билээ. Энэхүү үйл явдлын дараа Камерун улс хил орчимдоо зэвсэглэсэн 1000 цэрэг байрлуулж, армиа бэлэн байдалд шилжүүлсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ