Их Британийн угсаа залгамжлах ханхүү
Уильям гэргийКейт
Миддлтоны хамтаар АНУ-д гурван хоногийн хугацаатай төрийн айлчлал хийж буй. Тэрбээр
өчигдөр тус улсын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзжээ. Уулзалтын дараа ханхүү “AFP”агентлагийн сэтгүүлчтэй ярилцсан байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэхүү
айчлалын гол зорилго?
-Энэ удаагийн айлчлалын гол зорилго бол “Зэрлэг амьтдыг хууль бусаар агнах
болон хууль бус наймаатай тэмцэх”. Их Британийн Засгийн газар болон ард түмэн АНУ-тай
хамтарч өөрсдийгөө хамгаалж чадахгүй ан амьтдыг агнадаг хууль бус анчдыг илчлэхийг
зорьж буй.
-Өнгөрсөн наймдугаар сард Лондон
хотноо ханхүү Чарльз, ханхүү Харритай хамтарч анхны олон улсын форум уулзалтыг
зохион байгуулсан?
-Тиймээ. Хууль бус анчид бол байгаль эхийн гол дайсан. Британийн ханхүүгийн
хувиар энэ асуудалд гол анхаарлаа хандуулах нь миний үүрэг.
-Хууль бус анчидтай тэмцэхэд ганц
өдөр тэмцээд ялалт байгуулж чадахгүй?
-Таны хэлдэг зөв. Британи улс анх удаагаа зэрлэг амьтад тэр тусмаа мөхөж,
устахад хүрээд буй амьтдыг хамгаалж, анхаарлаа хандуулахыг анхлан дуугарч
байгаа биш. Энэ асуудал намайг төрөхөөс өмнө л яригдаж байсан. НҮБ ховордож буй
цагаан баавгай, цагаан үнэг зэрэг амьтдад байршил тогтоогч зүүсэн ч гэмт
этгээдүүдээс хамгаалж чадахгүй байна. Байгаль цаг уурын өөрчлөлтөөс болж жилийн
дотор 20 орчим цагаан баавгай амиа алдсан бол хууль бус анчдаас болж 200 гаруй
цагаан баавгай хохирогч болсон. Олон улс болон амьтны эрхийг хамгаалдаг
байгууллагууд энэ асуудалд хэсэгхэн хугацаанд анхаарлаа хандуулж, заримдаа
орхихдуулж буй. Айлчлалынхаа гол зорилгоо болгож буй минь энэ асуудалд хэр их
анхаарлаа хандуулж буйг минь гэрчлэх болно.
-Ерөнхийлөгч Барак Обаматай өчигдөр Цагаанд
ордонд уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцсан?
-Би Ерөнхийлөгч Барак Обаматай өнгөрсөн 2011 онд Лондон хотноо уулзаж
байсан. Энэ удаагийн уулзалт хоёр дахь удаагийнх. Мэдээж хэрэг хууль бус
анчидтай тэмцэхэд энэ эрхмийн туслалцаа ус, агаар мэт хэрэгтэй. Ерөнхийлөгчийн
хэлсэн үг олон улсад амжилттай хүрдэг. Обама агуу удирдагч. Тиймээс би
туслалцаа хүссэн.
-Олон ч орны хар зах дээр ховордож
буй амьтдын арьс, эвэр маш хямдхан үнээр зарагдаж буй. Та Лондоноос хууль бус
цагаачтай тэмцэхээс илүүтэй тэр улсын Засгийн газартай нь хамтран ажиллавал
илүү үр дүнтэй бус уу?
-Тиймээ. Энэ бүхний эхлэл болгож АНУ-д айлчилж байна.
-Гүнж Кейт Миддлтонд АНУ таалагдсан
болов уу?
-Эхнэрт минь АНУ таалагдаж буй. Тэрбээр АНУ-д ирсэн даруйдаа гайхалтай
хэмээн магтсан.
-Яагаад Жорж Александр Луи тантай
хамт ирээгүй юм бэ?
-Дараа жил гэр бүлээрээ АНУ-д ирэх болно. Хүүд минь Америк таалагдана
гэдэгт итгэлтэй байна.
-Ханхүү сайн байгаа биз дээ?
-Тиймээ. Сайн байгаа.
-Та айлчлалынхаа хүрээнд Америкийн
реппер Жей Зи болон түүний гэргий дуучин Бейонситэй уулзсан. Мөн
сагсанбөмбөгийн тоглолт үзсэн?
-Би тэдний дууг сонсох дуртай. Энэ сайхан эрхмүүдтэй уулзсандаа баяртай
байна. Мөн энэ тоглолтын үеэр тамирчин Леброн Жеймстэй уулзсан. Гайхалтай
гэнэтийн бэлэг барьсан та бүхэнд баярлалаа.
-Та ирэх оны эхээр Хятад болон Япон
улсад төрийн айлчлал хийнэ гэсэн. Энэ үеэр ч гэсэн “Зэрлэг амьтдын хууль бус
наймаатай тэмцэх” асуудлаар ярилцах төлөвтэй байна уу?
-Тиймээ. Энэ асуудалд олон улс анхаарлаа хандуулж, хамтран ажиллах хүртэл. БНХАУ-ын
дарга Си Зиньпин болон Японы эзэн хаанаас туслалцаа хүсэх болно.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ