Сирийн дүрвэгсдийг хүлээн авна
Женев хотноо зохион байгуулагдсан НҮБ-ын
хуралдааны үеэр Сирийн иргэний дайны хохирогч болж хүнд нөхцөлд амьдарч буй 100
мянга гаруй дүрвэгсдийг барууны орнууд хуваан
байршуулахаар болжээ. НҮБ-ын удирдлагууд дээрх асуудлаар ирэх оны нэгдүгээр
сард Нью Йорк хотноо зохион байгуулагдах “Дүрвэгсдийг хэрхэн вэ?” форум
уулзалтын үеэр барууны орнуудын удирдлагуудтай ярилцахаар болсон гэв. Энэхүү
уулзалтад АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, Британийн Ерөнхий сайд
Дэвид Камерон, Германы Канцлер Ангила Маркель оролцож НҮБ-ын төлөөлөгчидтэй
уулзахаар болжээ.
Сирийн дүрвэгсдийн ихэнх нь хөрш зэргэлдээ орнуудад амьдарч байгаа юм. НҮБ-аас мэдээлснээр тус улсаас дүрвэсэн 62 мянган иргэн Барууны 17 оронд түр оршин сууж байгаа гэв. Өнгөрсөн оны эхээр АНУ, Британи, Герман, Австрали тэргүүтэй орнууд Сирийн дүрвэгсдэд туслах үүднээс эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг 1-2 жилийн хугацаанд байрших эрх олгосон юм. НҮБ-ын дүрвэгсдийн асуудал хариуцсан мэргэжилтний хэлснээр иргэний дайны улмаас эх орноосоо дүрвэсэн сири иргэдийн тоо хэдийнээ 1.7 саяд хүрсэн хэмээн мэдээлжээ. 2011 оноос эхэлсэн иргэний дайны нийт хохирлын хэмжээг 50 тэрбум ам.доллар гэжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ