Малала Пакистаны Ерөнхий сайдтай уулзав

img

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф өчигдөр Британи улсад айлчлал хийх үеэрээ Нобелийн шагналтан Юсафзай Малалатай уулзсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Малала уулзалтын эхэнд Ерөнхий сайдаа хэт даврагч “Талибан” бүлэглэлтэй тооцоо хийж, гэмгүй иргэдийг хамгаалахыг хүссэн байна. Тэрбээр “Би танд итгэж байна. Хэт даврагчдын явуулж буй алан хядах ажиллагааны золиос нь хүн байх ёсгүй. Би эх орон, гэр бүл, найз нөхдийнхөө үгийг олон улсад дамжуулах болно” гэж хэлжээ. Ерөнхий сайд охины захиасыг анхааралдаа авахаа мэдэгдээд, Пакистан улсын нэрийг олон улсад өргөсөнд талархалаа илэрхийлээд, “Таныг үндэсний баатар гэхэд ч багадана” гэсэн байна. 2012 онд Малала охин гэрийнхээ өмнө тархиндаа буудуулж, улмаар НҮБ-ын дэмжлэгтэйгээр Нью Йорк хотноо ирсэн юм. Пакистаны цагдаа нар Малалагийн аминд хүрэхийг завдсан гэмт этгээдийг “Талибан” бүлэглэлийн дайчин гэжээ.


Б.Дэлгэрцэцэг 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ