
Гадаад хэргийн сайдаар томилогдсон Л.Пүрэвсүрэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тамгыг нь гардуулан өглөө. Ч.Сайханбилэг энэ үеэр ”Хийх ажил их хэдий ч тодорхой байгаа, цаг хугацаатай уралдан ажиллахыг хүсье. Танай хамт олон чадна хэмээн итгэж байна. Амжилт хүсч, сайн сайхныг ерөөе” гэлээ. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Ерөнхий сайдад талархал илэрхийлээд, өмнөх зорилтуудаа биелүүлэхийн төлөө мэргэжлийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллана гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ