Жоли нөхрийнхөө нэрийг шивүүлжээ
Холливуудын нэрт жүжигчин Анжелина Жоли Их Британийн “Radio Times” сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ шинэ шивээстэй болсноо ярьжээ. Тэрбээр “Та нар сайн мэдэхгүй л дээ. Нөхөр минь ямар агуу хүн гэдгийг. Бид хуримаа хийгээд хэсэг хугацаа өнгөрлөө. Өнөөдрийг хүртэл анх танилцаж байсан шиг сэтгэл догдолсон, сайхан байна. Би нөхөртөө өдөр бүр дурладаг. Энэ залуу миний амьдралд орж ирсэн тэр өдөр би шинэ хүн болсон. Нэг зүйлийг сонирхуулахад, би баруун гуяан дээрээ “Брэд Питт” гэж шивүүлсэн. Өнгөрсөн амралтын өдөр шинэ шивээсээ нөхөртөө үзүүлэхэд тэр уйлсан. Үнэхээр инээдтэй. Харамсалтай нь та нарт энэ шивээсийг үзүүлэх боломжгүй байна. Зөвхөн гэр бүлийн минь нууц” гэж хэлжээ. Жоли 2010 онд зүүн гарынхаа булчин дээр зургаан хүүхдийнхээ нэрийг шивүүлж байсан бол 2012 онд хүзүүнийхээ ард “Та нар минийх” гэж шивүүлж байжээ.
х
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ