Ардчилалтай тайван замаар золгуулсан хүн бол Ж.Батмөнх
Ардчилал, хүний эрхийн өдөр өнөөдөр тохиож байна. Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны энэ өдөр МАН-ын гишүүд төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, эрдэмтэн, профессор Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Уламжлал ёсоор өнөөдөр УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга Миеэгомбын Энхболд, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр тэргүүтэй МАН-ын удирдлагууд, мөн ОБЕГ-ын дэд дарга Д.Дарьсүхбаатар болон Батмөнх агсны үр хүүхэд төрөл төрөгсөд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүллээ.
ө
МАН-ын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ Жамбын Батмөнх нь МУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга, МАН-ын ЕНБД зэрэг нам, төрийн өндөр албан тушаал хашиж, Монгол орны XX зууны сүүл үеийн их бүтээн байгуулалтыг удирдан жолоодож байсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн хэмээн онцлоод “энэ хугацаанд Монголд ардчилсан хувьсгалын хөдөлгөөн өрнөхөд ардчиллыг тогтоох, олон намын тогтолцоотой болох, зах зээлийн эдийн засагт шилжих гэсэн шаардлагуудыг зөв зүйтэйгээр хүлээн авч, залуучуудтай ойлголцож ямар нэг зөрчилдөөн үүсгэхгүй тайван замаар ардчилалтай золгуулсан нь бүс нутагтаа төдийгүй дэлхий нийтэд үлгэр жишээ болж чадсан гэж гадны нэр хүндтэй олон улс төрчид үнэлж, дүгнэдэг” гэдгийг хэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ