200 гаруй номын сан хаагджээ

img

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан “Г” танхимд болж байна.  Тус хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгийг хийлээ. Хуулийн төслийн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр танилцуулсан байна. Тус хуулийн төсөл 7 бүлэг, 27 зүйлтэй аж. Номын сангийн тухай хуулийг баталснаар номын сангийн салбарт тулгамдаж буй асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой гэж танилцуулгад дурджээ. Манай улсад нийт 1509 номын сан үйл ажиллагаа явуулдаг байна. Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн 373 номын сан, их, дээд сургуулийн 101, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн 54, ерөнхий боловсролын сургуулийн 817, албан байгууллагын дэргэд 120, эрдэм шинжилгээний 44 номын сан байдаг аж.

ө

Монгол Улсад 1990 онд нийтийн номын сан 400 гаруй байсан бол 2000 онд 181 нийтийн номын сантай болтлоо буурчээ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ