Р.Бурмаа сайд ажлаа хүлээн авав
Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдсон Р.Бурмаад өнгөрсөн шөнө 01.40 цагт Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт тамгыг нь гардуулан өгсөн юм. Р.Бурмаа сайд энэ үеэр “Хэдэн зууны туршид ХАА-н үйлдвэрлэл, нүүдлийн мал аж ахуй эрхэлж ирсэн монголчууд бидний хувьд өнөөдөр энэ салбарын үйлдвэрлэлийг орчин үетэй хөл нийлүүлэн, шинжлэх ухааны дэвшилтэт ололт нэвтрүүлэх замаар нэгжээс авах бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүнийг чанаржуулах явдал туйлын чухал зорилт болж байна. Иймд мэргэжлийн хамт олонтойгоо гар нийлэн ажиллана” гэлээ.Р.Бурмаа сайдын намтрыг танилцуулвал:
Монгол Улсын Их Хурлын гишүүн
Монгол Улсын Их Хурлын Байнгын хорооны дарга

Ажилласан байдал: 1982 - 1988 онд ШУА-ийн Физикийн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан 1988 - 1992 онд Монел фирмд зохион бүтээгч инженер 1992 оноос Нийгмийн Дэвшил Эмэгтэйчүүд хөдөлгөөний тэргүүн 1997 оноос Сонгогчдын Боловсрол төвийн тэргүүн 1997 - 1998 онд Хүүхдийн төлөө төвийн дарга 2000 - 2006 онд Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүн 2005 - 2008 онд Олон Нийтийн Радио Телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүн 2008 оноос Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүн 2008 - 2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн 2012 оноос Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
Гадаад хэл: англи, орос, болгар

П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ