Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан төлөөлөгчийг хүлээн авч уулзав

img

Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн Олон улсын валютын сангийн Монголыг хариуцсан төлөөлөгч Юуко Киношитаг өнөөдөр /2014.12.10/ хүлээн авч уулзлаа. Хатагтай Юуко Киношита, Төсвийн байнгын хорооны даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд талархал илэрхийлэв.



Уулзалтын үеэр 2014 оны төсвийн байдал, ирэх оны төсвийн төлөв, өрийн удирдлагын асуудлаар харилцан санал солилцлоо. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, “Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2014 оны төсөвт тодотгол хийнэ. Мөн 2015 оны төсвийн багцад өөрчлөлт орно. Бид аль болох төсвийн тэлэлтийг зогсоох бодлого барьж буй. Зарим хөөсөрсөн зүйлд анхаарна” гэлээ.



Уулзалтад Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны ахлах зөвлөх Д.Отгонбаатар болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
olon ulsiin valuitiin san, delhiin bank, sorosiin san , rio tinto bugd amerikiin gar hul. ted dollariin hanshiig l changa bailgahiin tuluu l ajillana.
2014-12-10