Морьтой хүн хил зөрчжээ
Увсын хилийн отрядын хариуцсан хэсгээр арванхоёрдугаар сарын 09-ний өдөр ОХУ-ын талаас морин уналгатай нэг хүн улсын хил зөрчин орж ирснийг хилчид илрүүлэн саатуулжээ. Уг этгээд нь бэлчээрээр хил давж орж ирсэн 35 тооны үхрээ авах зорилгоор улсын хил зөрчсөн хэмээн мэдүүлсэн байна. Хилчид дээрх хил зөрчигчийг өнөөдөр 35 тооны үхрийн хамт хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн уулзалтаар ОХУ-ын талд хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ