Камерон Диаз сүй тавьжээ
Жүжигчин Камерон Диаз өнгөрсөн сарын эхээр сүй тавьжээ. Түүний тоглосон инээдмийн жанрын “Annie” хэмээх кино өчигдөр Техаст нээлтээ
хийсэн юм. Нээлтийн арга хэмжээний үеэр тэрбээр ядам хуруундаа сүйн бөгж зүүсэн
байж. Жүжигчин бүсгүй өнгөрсөн
долоодугаар сараас Бенжи гэх багш залуутай үерхэх болсон юм.
Диаз хэвлэлийнхэнд “Тиймээ, би сүй тавьсан. 42 настай бүсгүйн хувьд сүй тавих, хуримаа хийх асуудал биш гэж бодож байна. Би олон жил ганцаараа явлаа. Одоо залхаж байна” гэж хэлжээ. Жүжигчин бүсгүй энэ онд бүрэн хэмжээний дөрвөн киноны гол дүрийг бүтээж, нийт 550 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Түүнийг “Vogue” сэтгүүл оны онцлох 10 эмэгтэйн нэгээр шалгаруулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ