"Бид мартахгүй" өдөрлөг боллоо

ы
Үйл ажиллагааг Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд дарга, цагдаагийн хурандаа Я.Нямдаваа нээж үг хэлж, алба хаагчдаа дурсан нэг минут дуугүй зогсож хүндэтгэл үзүүлсэн. Энэ үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан цагдаагийн алба хаагчдын ар гэрийнхэнд нэг удаагийн буцалтгүй тусламж өглөө. Мөн алба хаагчдын дурсгалд зориулсан баримтат кино хийж, ар гэрийнхэнд нь толилуулсанд талархан хүлээж авсан.
б
Монгол улсын цагдаагийн байгууллагын хэмжээнд өнгөрсөн хугацаанд 50 гаруй алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан гэсэн судалгаа байдаг. Үүнээс Улаанбаатар хотын цагдаагийн газрын хэмжээнд нийт 18 алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алджээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ