Эхнэрээ хөнөөсөн этгээдийн 23.9 жилийн ялыг хэвээр үлдээв
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр Б.Ган-Очирт холбогдох хэргийг хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнд оногдуулсан 23 жил 9 сар хорих ялыг хэвээр үлдээлээ.
б
Б.Ган-Очир нь 2014 оны 4 дүгээр сарын 12-ны шөнийн 01.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн зургаадугаар хороонд эхнэр Х-г онц харгис хэрцгий аргаар хүзүүн тус газар нь хайчаар гурван удаа хатгаж, санаатайгаар алсан гэмт хэргийг үйлджээ. Тэрээр мөн үйлдлийг таслан зогсоох гэсэн эхнэрийнхээ эгчийг хайчаар зүсч, биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Түүнчлэн 2009-2012 оны хооронд нийт таван удаагийн үйлдлээр эхнэр Х-г байнга зодож тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон байна.
ө
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ