Улаанбаатарт 14 хэм хүйтэн
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор 20-25 хэм Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 14-19 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.
ы
Улаанбаатарт үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 13-15 хэм хүйтэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ