Чуулганы нэгдсэн хуралдаантай
УИХ-ын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09.00 цагаас эхэлнэ. Өнөөдрийн хуралдаанаар Номын сангийн тухай хуулийн төсөл, Төрөөс ойн талаар баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Конвенцийн нэмэлт Протокол”-ыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
б
Мөн Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ