Ким Чен Ун 1000 ээжийг шагнав
Хойд Солонгосчууд агуу удирдагч Ким Ир Сэнийг дурсан санаж, улс даяар амарцгаасан юм. Энэ үеэр удирдагч Ким Чен Ун олноо манлайлж, ажил үүргээ сайн гүйцэтгэсэн 1000 ээжийг шагнасан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
1
Тэрбээр ээжүүдэд нэг өдрийн амралт болон “Хөдөлмөрийн нам”-ын төв байртай танилцах эрхийг олгожээ. Мөн 7-10 хүүхэд төрүүлсэн арван ээжийг мөнгөн шагналаар шагнасан тухай тус улсын төрийн мэдлийн “KCNA” агентлаг мэдээлэв. Удирдагч хэлэхдээ “Хойд Солонгос хүчирхэг гүрэн байх нь та бүхэнтэй нягт холбоотой. Улсынхаа төлөө ажиллаж буй эр нөхөр, хүүхдүүддээ илүү их анхаарлаа хандуулахыг хүсье” гэжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ