Моди: Та бүхэндээ баярлалаа

img

Америкийн “TIME” сэтгүүлийн уншигчид энэ оны онцлох эрхмээр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модиг тодруулсан билээ. Тэгэхдээ тус сэтгүүлийн редакци оны онцлох эрхмийг тодруулаагүй бөгөөд Модиг зөвхөн уншигчдын өгсөн саналаар тодруулжээ.

1

Ерөнхий сайд твиттер хуудастаа өөрийнх нь төлөө саналаа өгсөн мянга мянган дэмжигчдээ талархалаа илэрхийлээд “Та бүхэндээ баярлалаа” гэж жиргэжээ. Тус сэтгүүлийн уншигчид Ерөнхий сайдаас гадна оны онцлох эрхмээр Нобелийн шагналтан Малала Юсүфзаи, Хонконгийн сурагчдын холбооны тэргүүн Жосеф Хон, АНУ-ын Фергюсон хотын жагсагчид, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нарыг нэрлэсэн байна. “TIME” сэтгүүлээс мэдээлснээр энэхүү санал асуулгад 10 сая орчим уншигч оролцсон аж. Саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь Энэтхэг бол Оросын уншигч байсан гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
саналаа өгсөн иргэдийн дийлэнх нь энэтхэг бол оросын уншигч байсан гэжээ.ойлгосонгүй???!!!
2014-12-11