А.Гансүх спикерт зөвлөнө
УИХ-ын даргын зөвлөхөөр А.Гансүхийг томилсон байна. УИХ-ын даргын зөвлөх, СЕХ-ны экс парга Н.Лувсанжав өндөр насны тэтгэвэртээ гарчээ. Тиймээс Н.Лувсанжав зөвлөхийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүний оронд Зам, тээврийн экс сайд А.Гансүх томилогджээ.
бө
А.Гансүх нь эрхзүйч мэргэжилтэй. 1997-2000 онд ТӨХ, Хууль эрх зүйн алба, 2004-2006 онд ТӨХ, Газрын дарга, 2006-2008 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч, 2008-2012 онд ЗТБХБ-ын дэд сайд, 2012-2014 оны 12 сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан юм.
б
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ