Эбола удааширч байна
Баруун Африкийн орнуудад дэгдээд буй эбола вирус удааширч, амиа алдсан хүмүүсийн тоо багасч буй тухай ДЭМБ-ын ерөнхий захирал Маргарет Чан ярицлагынхаа үеэр дурьджээ. Тэрбээр өчигдөр “ВВС” агентлагт ярилцлага өгсөн байна. Маргарет “Халдварт бүсүүдэд ажиллаж буй эмч сувилагчдын мэдээлж буйгаар эболагийн халдвар өнгөрсөн сарын үзүүлэлтээс удааширсан. Энэ бол сайн үзүүлэлт. ДЭМБ гэлтгүй олон улсын байгууллагууд энэ үхэл таригч вирусыг энэ ондоо багтаан зогсоохыг хүсч буй” гэсэн байна.
1
Маргарет Чан ярилцлагынхаа төгсгөлд эболагаар амиа алдсан хүмүүсийн тоог 6280 гэсэн байна. Өнгөрсөн сарын сүүлээр амиа алдсан хүмүүсийн тоог 7000-д хүрсэн хэмээн мэдээлж байсан ч ДЭМБ-ын удирдлагууд үгүйсгэж, олон нийтээс уучлалт гуйсан юм. Амиа алдсан иргэдийн бүртгэлийг давхардуулан тоолсон гэж Маргарет Чан мэдэгдсэн билээ.
Одоогийн байдлаар эболагаар 17800 хүн халдвар аваад байгаа юм. Энэ сарын 1-8 өдрүүдэд тус вирусээр 98 хүн шинээр халдвар авчээ. Өнгөрсөн арав, арваннэгдүгээр саруудад эболагаар өдөрт 120 хүн шинээр халдвар авдаг байжээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ