Николас Кейж: Алдартай болох тусмаа даруухан болж байна

-Энэ өдрийн мэнд хүргье?
-Танай сэтгүүлийн уншигчдад энэ өдрийн мэнд хүргье. Үргэлж инээмсэглэхийг хүсье. Инээж буй хүнийг уй гашуу тойрч гардаг.
-Хэдхэн хоногийн дараа он солигдох гэж байна. Таны хувьд энэ жил уран бүтээлийн арвин ургацтай байлаа. Сүүлд “Dying of the Light”кинонд тоглосон байх аа?
-Тиймээ. Энэ жил миний хувьд гал шиг өнгөрлөө. Тайван амгалан өдөр тун ховор байсан. “Dying of the Light” кино энэ ондоо багтаж нээлтээ хийхээр төлөвлөж байгаа. Энэ уран бүтээлээс өмнө “Left Behind”, “Rage”,“Joe”кинонд тоглосон.
-Гал шиг гэхээр аль утгаар нь вэ. Уран бүтээлч хүний хувьд гал шиг дүрэлзсэн юм уу эсвэл хар тамхи, муу зүйлтэй нөхөрлөөд гал шиг авир гаргасан юм уу?
-Уран бүтээлийн хувьд гал шиг байлаа. Энэ онд тоглосон бүх уран бүтээл минь амжилт олсон. Тоглосон дүр бүхэн минь Николас Кейж гэх хүнийг илтгэдэг учир бүх хүчээ дайчилсан. Хувийн амьдрал минь тогтвортой сайхан байлаа. Урын сан минь арвижсан гайхалтай жил байлаа. Би муу залуу байхаа больсон. Николас Кейж гэх нэрийг хэтэрхий олон хүн мэдэж байгаа нь надад төвөгтэй эхлээд хэсэг хугацаа өнгөрчээ. Тиймээс аль болох гэртээ байхыг хүсэх болсон. Алдартай болох тусмаа даруухан болж байна. /Инээв/
-Алдар нэрийн оргил, бүх хүний авахыг хүсдэг шагналыг авсан болохоор. Хэтэрхий баян болох тусам амьдрал утгагүй болдогтой адилхан байх. Санал нэгдэх үү?
-Магадгүй л юм. Тэгэхдээ би өөрийнхөө амжилтад ханаагүйг хэлэх нь зүйтэй. Өнөөдрийг хүртэл надад захиа болон бэлэг дурсгалын зүйлс явуулдаг фэнүүд бий. Таны асуултад “тиймээ” гэж хариулвал гомдох байх. Бусад уран бүтээлч ямар байдгийг мэдэхгүй байна. Би фэнүүдээсээ энерги авдаг. Энэ бол үнэн.

-Хамгийн сүүлд фэн уулзалт хэзээ зохион байгуулав. Таныг ойроос харахыг хүссэн олон мянган охид, эмэгтэйчүүд байдаг?
-Намайг уучлаарай. Би фэн уулзалт, гарын үсэг зурах өндөрлөг зэргийг энэ амьдралдаа зохион байгуулж үзээгүй. Кино наадам, кино нээлтийн үеэр “Николас Кейж” хэмээн орилоод зургийг минь барьсан олон хүнтэй тааралдаж байсан. Миний нэрийг дуудаж, надтай гар барихыг хүссэн хүмүүсийг аль болох гомдоохгүй байхыг хүсдэг.

-Таныг твиттер, фэйсбүүк, инстаграм зэрэг олон нийтийн сүлжээ ашигладаггүй гэж сонссон. Энэ үнэн үү?
-Твиттер, фэйсбүүк ашиглаагүй хоёр, гурван жил болж байна. Нэг л өдөр уйдчихсан. Заримдаа инстаграмд зургаа хийж, өөрийгөө амьд зугаацуулдаг. Би олон нийтийн сүлжээг амрах гэж эсвэл зугаацах гэж ашигладаг. Өдөржингөө твиттер, фэйсбүүк ухах миний хувьд тамтай адилхан. Олон нийтийн сүлжээ хэтэрхий нээлттэй болсны дараа хүмүүс ичихээ болчихсон мэт санагдсан.
-Яагаад?
-16, 17 настай охид нүцгэн зургаа нийтлээд, ивээн тэтгэгч хайж байна шүү дээ тэр твиттер, фэйсбүүкт чинь.
-Зах хязгааргүй мэдээлэлд ямар ч хүн төөрөлддөг бус уу?
-Тиймээ. Би жүжиглэж л чадна. Тиймээс л би жүжигчин мэргэжилтэй болсон. Одоо үед жүжигчин бүхэн дуучин, загвар өмсөгч болж байна. Инстаграмдаа дажгүй зургаа нийтэлсэн бүхэн өөрийгөө фото модель хэмээж байна. Би өөрийгөө агуу хэмээн магтаж байгаа биш. Чи, би ганцхан зүйлийг төгс хийж сурах хэрэгтэй. Аль болох хайран цаг хугацааг хэнд ч хэрэггүй олон нийтийн сүлжээ ашиглаж үрэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Инстаграм, твиттер, фэйсбүүк орох хугацаагаа нэг зүйлдээ төвлөрүүл.
- Николас Кейж азтай хүн үү?
-Аз уу. Аз намайг түшсэн учир би маш олон хүнээс сайхан амьдарч байна.
-Холливуудын уран бүтээлчдээс хэний киног амтархан үздэг вэ?
-Жонни Депп. Мундаг жүжигчин. Холливуудад түүн шиг камераа мэдэрдэг жүжигчин тун ховор.

-Камераа мэдэрдэг гэсэн үү. Юу гэсэн үг вэ?
-Найруулагчдаас асуу. Тэд сайхан хариулаад өгнө. Дэвид Камерон найруулагчийг мэднэ биз дээ. Тэр үргэлж “Надад камер болон миний нүдийг мэдэрдэг жүжигчин хэрэгтэй байна” гэж хэлдэг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ