
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хууль зүйн сайд Д.Дорлигжавд яамны тамга гардуулж, ажлын амжилт хүслээ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хууль, эрх зүйн салбарт хэрэгжүүлж эхэлсэн шинэчлэлийн ажлуудыг үргэлжлүүлэн дуусгаж, тодорхой үр дүнд хүргэх хариуцлагатай үүрэг шинээр томилогдсон хууль зүйн сайдад оногдож байгааг Ерөнхий сайд хэлээд Д.Дорлигжав сайдтай нэг баг болон дэмжиж ажиллахыг Хууль зүйн яамны хамт олон болон харьяа агентлагуудын удирдлагуудад уриаллаа
гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ