Хүүхдийн эмнэлэг байгуулна

img

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит хуралдаанаар дөрвөн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. 2014 оны Улсын төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар болжээ. Сангийн сайдын мэдээлснээр энэ оны  төсвөөс 51 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргах ажээ.  Улаанбаатар хотод хүүхдийн эмнэлэг хүрэлцээгүй, хүүхдүүд эмнэлгийн үйлчилгээг авч чадахгүй байгаа.  Үүнтэй холбогдуулан  хүүхдийн эмнэлгийн байгуулах ажиллагааг эхлүүлэх шийдвэрийг  ЭМС-ын  сайд Г.Шийлэгдамбад, холбогдох эх үүсвэрийг санхүүжүүлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбатад  тус тус үүрэг болгожээ. Манай улсад гадаадын  хөнгөлөлттэй төслүүд хэрэгждэг. Автрали улсын хөнгөлттэй зээл тусламжийн хүрээнд  эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчилэхээр болсон билээ. Халдвар судлалын эмнэлэг, ЭНЭШТТ, Төрийн тусгай албаны  эмнэлгийн тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл багтаж байгаа юм. Автралийн хөнгөлөлттэй тусламжаар нийтдээ 40 сая еврогийн төсөл хэрэгжих аж. Төсөл хэрэгжиж байгаатай холбогдуулан  тоног төхөөрөмийг импортын гаалийн татвараас чөлөөлөхөөр болсон. Ашигт малтмалын хайгуул, олборлолтын 106 талбайг эзэмших лицензийг хууль зөрчсөн учир хүчингүйд тооцсон. Харин дахин тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа явагдах юм байна.   Н.Энх  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bagii:
gruppiin mongo 192000 avdag oor orlogo baixgvi ene tal deer zoxix xvmvvs anxaaraach ee
2015-01-08
дэмжигч нэгэн:
зөв л байна. гэхдээ олгиархиуд таны шийдвэрийг бүү л өөрийн болгочихоосой даа.хэцүү нөхцөлд ажиллах дэлхий дахины арга туршлагаас сайн суралцаарай. амжилт хүсье...таныг дэмжигч нэгэн
2014-12-11
zochin:
eruul mend hamgiin chuhal busad ni yahav ee bolno eruul mend said ta bogino hugatsaand hamgiin niigemd erelttei bga tulgamdsan asuudluudiig ehnees ni shiideed shiideed yavaarai ajlin amjilt husie
2014-12-11
nuuts:
dahij huuhdiin emneleg daiguul
2014-12-11
zochin:
er ni niislel aimguudad emneleg surguuli tsetserleg l ih heregtei bn shv
2014-12-11