Томилгоог хавтгайруулахгүй байхыг үүрэгдсэн

img

Засгийн газар өчигдөр хуралдаж хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхтөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.  


-Дэд сайдууд хэзээ томилогдох бол?

-Дэд сайдуудтай холбоотой асуудал улс төрийн томилгоо учраас Засгийн газрын хуралдаанаар яригдахгүй.


-Энэ оны улсын төсөвт өөрчлөлт оруулна гэлээ. Хэзээ батлагдах бол?

-Энэ оны төсөвт өөрчлөлт хийх асуудлаар өчигдөр Сангийн сайд Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Одоо УИХ-д өргөн барьж хэлэлцүүлээд явна.


-Хүүхдийн эмнэлгийг хаана барих бол?

-Одоо байгаа төрийн өмчийн байрыг ашиглаад, санхүүжилт, эх үүсвэрийг хийж тоног төхөөрөмж олгоно. ЭМСЯ-ны зүгээс ажиллах боловсон хүчнийг татан оролцуулаад богино хугацаанд байгуулна. Заавал шинэ байшин барихгүйгээр боломжоо ашиглана.


-Засгийн газрын бүтцийн тухай хуультай болъё гэж Ерөнхий сайд хэлж байсан.Энэ асуудлыг хэлэлцсэн болов уу?

-Засгийн газрын бүтэц хуулиар зохицуулагддаг. Засгийн газрын бүтцийг тогтвортой байлгах талаар зөвшилцөл хийе гэдэг санал зарим гишүүдээс гарсан. Гэхдээ энэ асуудал УИХ-аар шийдэгдэнэ.


-Хүүхдийн эмнэлэгт ажиллах боловсон хүчин хүрэлцээтэй юу?

-ЭМСЯ-ны мэргэжилтнүүд боловсон хүчний асуудалд санаа зоволтгүй гэсэн.


-2015 оны улсын төсөвт тодотгол хийх болов уу?

-2015 оны Улсын төсөв дахиж хянагдана. Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаан дээр сайд нарт эхний ээлжинд ямар ажил хэрэгжүүлэх талаар танилцуулсан. Богино хугацаанд ажиллах учир эв нэгдлийг сахиж ажиллах, томилогоог хавтгайруулан хийхгүй байх, цаг хугацаатай уралдаж яам, газруудтайгаа танилцахыг үүрэг болгосон. Ажил эрчимтэй явагдах ёстой. Амралтын өдрүүд гэхгүйгээр ажиллаж, эмх цэгцэндээ орж ажиллахыг үүрэгдсэн.


-М.Энхсайхан сайдын ажил үүргийн хувиар зарим яамны ажилтай давхцаад байна гэсэн шүүмжлэл байсан?

-Монгол Улсын сайд М.Энхсайханы тухайд Оюутолгой, Тавантолгойн ажлын хэсэг, гадаад хөрөнгө оруулагчтай холбоотой зарим асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэхийг үүрэг болгосон. Цаашдаа шинээр хэрэгжих төсөл дээр ажиллах юм.


Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэвлэлийн :
ашгүй сайханбилэг ес маань хэвлэлийн төлөөлөгчтэй болсон юм байна, алтанхуяг ес байхдаа хавсарч ажиллах гэж хэцүү байсан шүү.
2014-12-11
test:
alert(‘test‘);
2014-12-11
test:
12345678901
2014-12-11
zochin:
m.enkhsaikhan chin tom tosluudiin eronkhiin manager ni yum bish uu
2014-12-11
selenge:
baigali orchnii yam ch hetsyyhen baigaadaa oyunhorol saidad amjilt
2014-12-11
goy dugaaruud zarna:
aziin 9678-4848, 9195-7878, 9689-3300, 9689-0330, 96774-774, skyphone 9678-0003, 9688-7077, 9689-0777, 9659-0888, business class 9691-6888, 9691-9888, nice 9196-8788 dugaaruud zarna. utas:95098889
2014-12-11
sainaa:
za za halaa selgee ch shiruuhen yabah shinjtei baina shuu. ji*e ni oyunhorol said ded said, turiin nariin, butets shinchilj batlaagui nuhtsuld yamnii buh apparatnii ajiltnuudiig uureg guitsetgegch bolgoh tu*l beldeh uurgiig huuli zuin heltestee tu*san baih yum.
2014-12-11