Гурван сая дахь иргэн удахгүй тодорно

img

Улсын хэмжээнд энэ оны эхний 11 сард 74767 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 75213 болж, өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эхийн 2.3 хувиар, хүүхдийн тоо 1768 буюу 2.4 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

б

Тус байгууллагаас Монгол Улсын гурван сая дахь иргэнээ хүлээн авна гэж тооцоолж байгаа. Тэгвэл Үндэсний статистикийн хорооны болон бусад холбогдох байгууллагын мэргэжилтнүүд хамтран гурван сая дахь иргэнийг тодруулах ажлын гэсэн байгуулан ажиллаж буй аж. Гурван сая дахь иргэнд Монгол Улсын Засгийн газраас орон сууц, гурван сая төгрөг өгөхөөр шийдвэрлэсэн бол бусад компани, байгууллагуудаас тодорхой бэлэг, хангамж амлаж буй.

ө

Үүнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийг төөрөлдүүлэхгүйн үүднээс Үндэсний статистикийн хорооны цахим хуудаснаа ажилладаг Монгол улсын хүн амын тооллогын цагийг түр зогсоосон байна. Монгол Улсын нэг сая дахь иргэн 1962 онд, хоёр сяа дахь иргэн 1988 онд мэндэлж байжээ.

с

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
яг 26 жилийн дараа 1 сая хүнээр нэмэгддэг юм байна.
2014-12-12
zochin:
1962 onoos hoish yag 26 jil-n daraa 2 say dahi irgen tursun bol 1988 onoos bas 26 jil-n daraa 3 saya dahi irgen turuh nee. 26 жил тутамд монголын маань хүн ам 1 саяаар нэмэгдэж байна
2014-12-12
hbhkbjk:
mmmkmdsaerdftgyhuj
2014-12-11
1234:
on soligdoh muchid 2015 onii 1 sariin 1-d todorno shu
2014-12-11