Дугаарын хязгаарлалт цуцлагдаагүй
НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын “Улаанбаатар хотын авто замын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээ авах тухай” захирамжийн дагуу автомашины улсын дугаараар ялган ажлын өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцуулж эхэлсэн.
б
Харин энэ шийдвэрийн хүчинтэй хугацаа өчигдөр дуусгавар болж, өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй болсон тухай зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байна. Энэ тухай албаны хүнээс тодруулахад "Дугаарын хязгаарлалт ердийнхөөрөө мөрдөгдөж байгаа. Цуцлагдсан гэдэг ташаа мэдээлэл. Даваа гарагт НИТХ-ын хуралдаанаар хязгаарлалтын цагийг 07.00-22:00 байсныг 08,00-21,00 цаг болгож өөрчлөх саналыг хэлэлцэнэ" гэдэг мэдээллийг өглөө.
б
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ