Ачааны машины чиргүүл салж, хүн дайрчээ
Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр 14:00 цагийн үед өгсүүр замаар зорчиж байсан "Хьюндай Маяти" маркийн ачааны автомашины чиргүүл салж, хүн дайрсан осол гарчээ. Ослын улмаас замын хажууд зогсож байсан 36 настай эрэгтэй Б-ын амь нас хохирсон байна.
б
Тус автомашиныг 27 настай эрэгтэй А жолоодож явсан аж. Уг хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
ө
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ