“Хүн амын хөгжлийн цогц бодлого”-ыг танилцуулав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам наас өчигдөр “Хүн амын хөгжлийн цогц бодлого”-ын талаар хэвлэл мэдээллийн байгууллагынханд танилцууллаа. Тус яам 2012 оноос эхлэн хүн амын хөгжлийн цогц бодлогыг шинэчлэн боловсруулах ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэхүү бодлогын баримт бичгийн талаарх бодит мэдээллийг шуурхай, үнэн зөв хүргэх зорилгын хүрээнд ХАХНХЯ, НҮБ-ийн Хүн амын сан хамтран "Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах баримт бичгийн тухай семинар" -ыг зохион байгуулсан юм.
й
Семинарыг нээж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал, НҮБ-ын Хүн амын сангийн суурин төлөөлөгч Наоми Китахара нар үг хэлж, хүн амын хөгжлийн бодлогын баримт бичгийн ач холбогдлын талаар товч мэдээлсэн. Мөн Хүн амын бодлогын тухай ойлголт, хандлагын тухай доктор, Ц.Болормаа, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах баримт бичгийн төслийн танилцуулгыг ХАХНХЯ-ны ахлах мэргэжилтэн Ч.Эрдэнэчимэг нар хийлээ.
й
Хүн амын бодлогыг гаргаснаар нийгэм эдийн засгийн хөгжил, хүн амын төлөв байдал, хандлага, хэв маягийн өөрчлөлтийн дүнд хүмүүсийн сайн сайхан байдал буюу амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой аж. Ингэж зорилгыг тодорхойлсноор Монгол Улсын хөгжлийн хэвийн төлөв ямар байх, хүн амын насжилтын бүтэц ямар байх, хэдээс хэдэн насны хүмүүст чиглэсэн ажлыг түлхүү хийвэл улс орны, нийгмийн, эдийн засгийн өөрчөлтүүд гарах вэ гэдгийг шийдвэрлэх юм.
й
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ