GDF Svez компани Улаанбаатар салбараа нээлээ

img

ЖиДиЭф Сүэз компаниМонголын эрчим хүчний тэргүүний түнш болохоор чухал алхам хийлээ


ЖиДиЭф Сүэз компани Монгол дахь хамтын ажиллагаа, бизнес үйл ажиллагааны хөгжлийг  дэмжих  үүднээс  Улаанбаатар  дахь  шинэ  оффисын  нээлтээ  хийж байгаадаа  баяртай  байна.  ЖиДиЭф  Сүэз  Группын  хэтийн  зорилго  бол  Монгол улсын эрчим хүчний үлгэр жишээ түнш болоход оршино.


ЖиДиЭф Сүэз Энержи компаний Ази-Номхон далайн бүсийг хариуцсан Гүйцэтгэх Захирал Яан Флачет: “Монголын зах зээлд шинээр орж ирж байгаа энэ чухал алхамыг бид туйлын баяртайгаар тэмдэглэж байна”. Түүнчлэн “Бид Монголын өсч буй эрчим хүчний эрэлт хэрэгцээг хангахын тулд эрчим хүч үйлдвэрлэлийн дэд бүтцийг шинэчилж, өргөжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар төлөвлөж байна. Үүний зэрэгцээ эрчим хүчний хүртээмж болон хэрэглэгчдийн амжиргааны түвшинг дээшлүүлэх нь бидний чин зорилго юм” гэж хэллээ.


ЖиДиЭф Сүэз Монголын төрийн болон хувийн хэвшлийн тэргүүлэгч байгууллага, компаниудтай хамтын ажиллагаагаа эхлүүлсэн. Бид хамтдаа эрчим хүчний үр ашигтай, тогтвортой байдлыг дэмжих, Монголчуудын амжиргааны түвшинг дээшлүүлэхэд түлхэц үзүүлэх төслүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.


•  2014 оны 6 дугаар сард ЖиДиЭф Сүэз болон түүний түншүүд болох Ньюком, Поско Энержи болон Сожиц компаниуд ДЦС-5-ыг барих Концессийн Гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү цахилгаан станц нь 450 мегаватт цахилгаан, 600 орчим мегаватт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай байх бөгөөд ус бага хэрэглэдэг, байгаль орчинд ээлтэй, өндөр чадамж бүхий сүүлийн үеийн технологийг ашиглан баригдана.


•  Тус Групп нь Таван Толгой Цахилгаан Станцыг барих тендерийн сүүлийн шатанд  тунаж  үлдээд  байгаа.  Энэ  цахилгаан  станц  нь  ойролцоогоор  450 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх ба Говийн аймгууд болон тэнд үйл ажиллагаа явуулж бүй уул уурхайн салбарыг найдвартай цахилгаан, дулааны эх үүсвэрээр хангах юм.


•  ЖиДиЭфСүэзкомпанисалхи,нарболонусныэрчимхүчүйлдвэрлэхсалбарт хуримтлуулсан арвин туршлага дээрээ тулгуурлан Монголд сэргээгдэх эрчим хүч хөгжүүлэх тал дээр өөрийн бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна.


Мөн манай компани Trachtebel Engineering болон Cofely зэрэг өөрийн групп компаниудаар дамжуулан олон улсын инжинерийн стандарт болон эрчим хүч зохицуулалтыг сайжруулах гэх мэт сүүлийн үеийн шийдлүүдийг Монголын зах зээлд нэвтрүүлж эхлээд байна.


ЖиДиЭф Сүэз компани нь ус болон хаягдал усны менежментийн шинэ технологийг ашиглаж байгалийн нөөцийг хэвээр хадгалах тал дээр ихээхэн ач холбогдол өгдөг. Манай стратегийн түнш болох СҮЭЗ ЭНВАЙРОНМЕНТ нь 2000 оноос хойш Монголд ундны ус үйлдвэрлэл, хаягдал усны менежментийг сайжруулах шийдэл болон тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж байна.


ЖиДиЭф Сүэз компани нь Монгол улстай тогтвортой эрчим хүч болон байгаль орчинд ээлтэй шийдэл нэвтрүүлэхийг зорин ажиллах болно.



Бенуа Рибес


“GDF Suez Energy Asia” - ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Тэргүүн


Ноён Бенуа Рибес нь 1995 оноос эхлэн өнөөг хүртэл эрчим хүчний салбарт тэр дундаа хийн түлш, уул уурхай болон биомассын чиглэлээр мэргэшсэн арвин их туршлагатай. Тэрээр “GDF Suez Energy Asia”-ийн Монгол дахь Төлөөлөгчийн Газрын Тэргүүнээр ажиллахаас өмнө тус газрын Суурин Төлөөлөгч, Жи Ди Эф Сүэз Энержи Интернэйшнел ХХК-ийн Бизнес Хөгжлийн Газрын Дарга, Ай Пи Ар Жи Ди Эф Сүэз Азийн салбарын Үйл Ажиллагаа эрхэлсэн Дэд Ерөнхийлөгчөөр, мөн Төсөл хариуцсан Захирал, Төслийн Менежер зэрэг удирдах албан тушаалыг олон жилийн турш хариуцлагатайгаар хашиж ирсэн юм.


Ноён Бенуа Рибес Жи Ди Эф Сүэз - ийг төлөөлөн орон нутгийн засаг захиргаатай хамтран ажиллахаас гадна бусад салбарын харилцагч байгууллага компаниудтай харилцаж, харилцаа холбоогоо байнга баталгаажуулан ажилласаар ирсэн ба байгууллагын дотоод үйл ажиллагааны хяналт тэр дундаа байгууллагын эрсдлийн хяналтыг удирдан ажилладаг.


Монгол дахь бизнес хөгжлийн үйл ажиллагааны хувьд тэрээр (сэргээгдэх эрчим хүч болон дулааны цахилгаан станц) байгаль дэлхийд ээлтэй/ногоон цахилгаан дулааны хэрэглээ ба түүнд чиглэсэн үйл ажиллагаа буюу сэргээгдэх эрчим хүчний төслийг хариуцан ажиллаж байна.


Ноён Рибес 1988 - 1994 онд Хими Технологи Инженерийн мэргэжлээр суралцаж “Либре дэ Бруксел” их сургуулийг Магистр зэрэгтэйгээр төгссөн.


2010 - 2011 онуудад Жи Ди Эф Сүэзийн дэргэдэх Их сургуульд Удирдлагын чиглэлээр мөн Кранфилд Их сургуулийг Хосолмол Ажиллагаатай Байгалийн Хийн Станцын Инженер мэргэжлээр тус тус дүүргэсэн.



Марио Савастано


“GDF Suez Asia-Pacific at International Power”- ийн Бизнес Хөгжлийг хариуцсан Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгч


Ноён Марио Савастано нь эрчим хүчний салбарт 1990 оноос хойш тууштай ажилласаар ирсэн Жи Ди Эф Сүэзийн мэргэшсэн боловсон хүчний нэг юм. Тэрээр Жи Ди Эф Сүэз Энержи Интернэйшнелийн Өмнөд Азийн болон Ойрхи Дорнод, Африк улсад байрлах төлөөлөгчийн газруудад Гүйцэтгэх Дэд Ерөнхийлөгчөөр ажиллахын зэрэгцээ Хөрөнгө Удирдлагын салбарт нь ажиллаж байсан туршлагатай. Цаашилбал, 2010 - аас 2014 онуудад Жи Ди Эф Сүэз Энержи Интернэйшнелийн Дубай дахь салбарын Гүйцэтгэх Захирлаар, Бизнес Хөгжлийн Дэд Ерөнхийлөгч болон Худалдааны Менежер зэрэг удирдах албан үүргийг хашин амжилттай ажилласаар иржээ.


Тэрээр Лоувиан Лэ Нэевийн Каталокийн Их Сургуулийг Механик Инженерийн Магистер зэрэгтэйгээр, 1998 - 2002 онуудад ИНСИД (Сингапур дахь Олон Улсын Бизнесийн Сургууль)- д Бизнесийн чиглэлээр суралцаж төгссөн.



Жан Флачит


“GDF Suez Energy Asia-Pacific”- компаний Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх Захирал


Ноён Флачит саяхныг хүртэл СэСа Интернэйшнел ЭсЭй байгууллагын Худалдааны салбарын Тэргүүн Дэд Ерөнхийлөгчөөр, Литорал Гас ЭсЭй –д Ерөнхий Менежер, Электрабэл ЭсЭй –н Электрисити Дистрибюшиний Ерөнхий Менежерээр, Электроандина ЭсЭй болон Латин Америкийн Жи ДиЭф Сүэз Энержи компаний Гүйцэтгэх Захирлаар томилогдон ажиллаж байсан. Ноён Жан Флачит Интернейшнел Пауер компаний Латин Америкийн салбарын Гүйцэтгэх Захирал болон Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэхийн зэрэгцээ Латин Америкийн “Participacoes GDF Suez Energy” компаний Гүйцэтгэх Захирлын албыг хашдаг. Тэрээр Жи Ди Эф Сүэз Интернэйшнелийн Өмнөд Америкийн Бүсийн Захирлын үүргийг 2003 оноос хойш гүйцэтгэж байгаа ба тус байгууллагын Латин Америк дахь Бүсийн Менежерээр мөнажиллаж байна. Мөн Ноён Флачит Латин Америк дахь Сүэз Энержи Интернэйшнел компанийн Латин Америк бүс нутгийн Менежерээр ажилладаг. Тэрээр 1981-ээс 1989 онуудын хооронд Унерг компанид Бруссел хотын орчим цахилгаан түгээлтийн үйл ажиллагаатай холбоотой хэд хэдэн төрлийн албыг хашиж байсан. Ноён Флачит Лоувианы Каталокийн Их Сургуулийг Бакалаврын боловсролын зэрэг мөн тус сургуулийг Бизнесийн Ухааны Магистерийн зэрэгтэйгээр төгссөн.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ

яүёхши:
гадны хөрөнгө оруулалт татраад ядаж байхад юун сонин юм ярьдаг юм бэ?
2014-12-22
hetsuu:
erchim huch ded butsee oorsdoo bolgoldoo dotoodiin companuiddaa ezemshuulsen ni deershd,gadniihaniig shutehee bolio, erchim huch bol hamgiin ashigtai salbar
2014-12-11