С.Хорлоо эмээ шинэ байшиндаа орлоо
Бөмбөгөр худалдааны төвийн худалдаачдад халуун цай зарж, амьдардаг 90 настай С.Хорлоо эмээд туслах аян өнгөрөгч 11 дүгээр сарын 29-ний өдрөөс өрнөж эхэлсэн. "Монгол тусгал” ТББ-ын гишүүд түүний тухай фэйсбүүк хуудаснаа бичиж, туслахыг уриалснаар сайн санаат залуус нэгдэн, сайн үйлсийн аян өрнөсөн билээ.
б
Залуус эв санаа, хандив тусламжаа нэгтгээд айлын хашаанд амбаарт амьдардаг байсан эмээд хамгийн түрүүнд байшин барьж өгөхөөр болж байсан. Тэгвэл Хорлоо эмээ дулаан, тохилог байшинтэй болж, өнөөдөр шинэ байшиндаа орлоо. Ийнхүү сэтгэл халуун залуусын эвийн хүч өвчтэй хүүгийнхээ төлөө бүхнээ зориулж яваа өндөр настай бууралд хүрлээ. Дашрамд хэлэхэд С.Хорлоо эмээд туслахаар 350 гаруй хүн сэтгэлийн өглөг өргөжээ.
б
Б.Бэхи
СЭТГЭГДЭЛ БИЧИХ