Орон нутгийн шүүхээр сонин юу байна

img

Дотор уужирч, сэтгэл цэлмэх эрүүл агаар. Мөнгөн тэргүүтэй буурал уулс алсад дүнхийж, нарны туяатай хоршин нүд гялбуулах цагаан цасны дороос цухуйх нарийн шар өвсийг даган адуу, хонин сүрэг налайх нь хөдөө нутгийн амар амгаланг илтгэнэ. Хаа нэг замын хажууд сэрвийх модонд шаазгай суугаад шагширна. Өвлийн тэргүүн сарын шинэдээр бид орон нутагт шүүхийн шинэчлэл хэрхэн өрнөж байгаа, Шүүхийн тухай багц хууль хэрхэн хэрэгжиж буйг газар дээр нь үзэж танилцахаар Орхон аймгийг зорьж яваа нь энэ.

б

Тус аймагт Иргэний хэргийн давж заалдах шатны  7 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх, Сум дундын 14 дүгээр шүүх, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх үйл ажиллагаа явуулж буй. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, гавьяат хуульч Л.Бямбаа нарын албаны хүмүүс сэтгүүлчдийн хамт орон нутгийн шүүхүүдэд ажиллалаа.

б

Орхон аймаг дахь дөрвөн шүүх нэг байранд үйл ажиллагаа явуулдаг, нэг тамгын газартай. Шинэчлэлийн хүрээнд шүүхийн захиргааны ажлыг шүүн таслах ажиллагаанаас салгаж, Шүүхийн тамгын газартай болгосон нь илүү ач холбогдолтой болсон. Ерөнхий шүүгч “манайд сандал, ширээ хэрэгтэй байна” гээд гүйдэг байсныг больсон гэдгийг онцолсон. Шүүхийн үүдээр ороход тахарын алба хаагч, тухайн өдөр жижүүрлэж буй шүүгчийн туслах хоёр угтана. Шүүгчийн туслахууд ээлжээр, хөтөчийн үүрэг гүйцэтгэж, шүүхээс үйлчилгээ авч байгаа, үйлчлүүлэхийг хүссэн иргэдэд зөвлөж, тусалж ажилладаг уламжлал тогтжээ.

ө

“Ирэх онд Булган аймаг руу чиглэж ажиллана”

ө

Шүүх байгуулах тухай хууль хэрэгжиж эхлэхэд Булган, Орхон аймгийн захиргааны хэргийн шүүх нэгдэж, Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүх нь байгуулагдсан. Тус шүүх Орхон аймгийн хоёр, Булган аймгийн 17 сумын иргэдэд үйлчилдэг. Энэ шүүх 12 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар 71 нэхэмжлэл хүлээн авч 39-ийг нь шийдвэрлэсэн байна. Энэ нь хоёр аймгийн шүүх нэгдэхээс өмнө хүлээн авсан нэхэмжлэлээс буурсан үзүүлэлттэй. Түүнчлэн Булган аймгийн иргэн, хуулийн этгээдээс шүүхэд нэхэмжлэл гаргах нь багасчээ. Тиймээс ирэх онд Булган аймгийн иргэн, хуулийн этгээдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулж, илүү өргөн хүрээнд ажиллахаар төлөвлөж буйг дуулгасан.

б

Тус шүүхийн Ерөнхий шүүгч Б.Болормаа “Ер нь шүүхийн ачаалал бага байна. Иргэн, хуулийн этгээдийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй байгаа. Тиймээс Булганы нутаг дэвсгэрийг харьяалсан шүүх Орхонд байгуулагдсанаас иргэд өргөдөл өгөхгүй байна уу эсвэл иргэн, хуулийн этгээдийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдол гараагүй юу гэдгийг бодох асуудал. Шүүхийн багц хууль хэрэгжиж шүүгч нарын цалинг нэмсэнээр шударга шийдвэр гарна гэсэн ойлголт олон нийтийн дунд байна. Эдийн засгийн баталгааг шийдэж өгснөөр тухайн шүүгч ар гэртээ санаа зовох нэг асуудал нь хөнгөрч, ажилдаа бүр илүү анхаарал хандуулах боломжтой болж буй юм. Шүүгчид шударга шийдвэр гаргадаг байсан. Шударга шийдвэрийг цалинтай холбож ойлгож буй нь өрөөсгөл” гэж ярьсан.

б

Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхэд ирсэн нэхэмжлэлийг дийлэнх хувийг  газрын маргаан, төрийн алба, татвартай холбоотой маргаан эзэлж буй аж. Тус шүүхийн шүүгчид нөлөөллийн мэдүүлэг хөтөлснөөс хойш шүүгчид нөлөөлөх гэсэн оролдлого гараагүй гэсэн.

б

Давж заалдах шатны шүүхэд гаргах гомдол нэмэгджээ

а

Шүүх хуучин хүнсний үйлдвэрийн байранд үйл ажиллагаа явуулдаг ч зай, талбай, өрөө тасалгааны хувьд зарим дүүргийн шүүхтэй харьцуулахад боломжийн аж. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд хуулиар баталсан орон тооны дагуу есөн шүүгч байх ёстой ч одоо гурван шүүгч ажиллаж байна.

ө

Энэ шүүхэд Орхон аймгийн сум дундын 14 дүгээр шүүх, Булган аймгийн сум дундын 4 дүгээр шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн хэргийн оролцогчдын давж заалдах гомдлыг хянан хэлэлцдэг. Энэ оны эхний 11 сарын байдлаар 133 хэрэг хүлээн авч шийдвэрлэжээ. Энэ нь өнгөрөгч онд Булган, Орхон аймгийн шүүхийн шийдсэн хэргээс нэмэгдсэн үзүүлэлт аж. Тус шүүхүүд жилд 50-80 эрүүгийн хэргийн давж заалдах гомдлыг хэлэлцдэг байжээ.

б

Ерөнхий шүүгч П.Батсайхан “Есөн хүний шийдвэрлэх хэргийг гурван шүүгч хянан хэлэлцэж байгаа гээд шийдвэрлэлтийн чанар муудсан зүйлгүй. Сайн байгаа. Давж заалдах шатны шүүхэд иргээдс ирэх гомдол багасаагүй харин ч нэмэгдэж байна. Түүнчлэн шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан хүнийг бүгдийг оролцуулж байгаа. Ялтнуудын шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг хүлээн авч, Тахарын алба, шийдвэр гүйцэтгэлийн алба зохицуулаад Булганы цагдан хорих байрнаас ирж оролцож байна” гэх мэдээлэл өгсөн.

ө

Булган аймгийн Орхон суманд хоёр хүүхдээ “бонго” маркийн автомашинд хийн шатааж амийг нь хөнөөсөн хэрэг ноцтой хэрэг гарсан. Уг хэргийг үйлдсэн Ё гэгчид анхан шатны шүүхээс 25 жил хорих ял оноож, хоёр жилийг нь гянданд эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Ялтан харьяаллын дагуу Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхэд гомдол гаргасныг хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.

б

“Нэг шүүгч хоёр хэрэг хянан шийдвэрлэдэг”

о

Энд мөн Орхон, Булган аймгийн засаг, захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамарсан Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүх ажилладаг. Тус шүүх Монгол улсын Ерөнхийлөгчийн зарилагаар томилогдсон гурван шүүгчтэй. Энэ сарын 1-ний өдрийн байдлаар иргэний 116 хэрэг, захиргааны 22 зөрчил буюу нийт 138 хэргийг хүлээн авснаас 108 иргэний хэрэг, захиргааны 22 зөрчлийг хянан шийдвэрлэжээ.

б

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн нийт шийдвэрлэсэн хэргийн 42 хувийг хэвээр үлдээж, 18 хувьд өөрчлөлт оруулан, 40 хувийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Хэргийн эрх зүйн харилцааны хувьд иргэний эрх зүйн маргаан буюу зээлийн, эд хөрөнгө хөлслөх, түрээсийн болон өмчлөх эрхтэй холбоотой маргаан дийлэнх хувийг эзэлж байгаа аж. Нэг шүүгч долоо хоногт дунджаар 1-2 хэрэг, шүүх 4-5 хэрэг хянан шийдвэрлэдэг аж. Үүнээс энэ шүүхийн шүүн таслах ажиллагааны ачааллыг хэвийн гэж үнэлж болохоор санагдлаа.

б

Тус шүүхээс хяналтын шатны шүүх буюу Улсын дээд шүүхэд 45 хэрэг хянан хэлэлцэгдсэнээс давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн 23 хэргийн шийдвэрийг хэвээр үлдээж, 11 шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

б

“Нэг шүүгч ачаалал багатай аймгийн шүүхтэй тэнцэх хэрэг шийдэж байна”

х

Шүүхийн байрны нэгдүгээр давхарт Сум дундын 14 дүгээр шүүх байрлана. Энэ шүүхийн шүүгчийн туслахууд тусгай өрөөнд суудаг учир нэгдүгээрт давхарт шүүх хуралдааны танхимаас өөр өрөөний үүдэнд гадны хүн үзэгдэхгүй.

ө

Бид тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Бямбасүрэнтэй ярилцахад “Хүн ам олонтой, томоохон суурин газруудын нэг болохоор хэрэг, маргааны төрөл, ачаалал их. Зарим ачаалал багатай аймгийн шүүхийн нэг жилд шийдэж буй эрүү, иргэний хэрэг, маргааныг манай шүүхийн нэг шүүгч шийдвэрлэж байгаа байхгүй юу. Тийм их ялгаа, зөрүүтэй. Манайх долоон шүүгчтэй. Гурав нь эрүүгийн хэрэг, дөрөв нь иргэний хэрэг шийдвэрлээд явж байгаа. Удахгүй нэг шүүгч томилогдож ирээд найман шүүгчтэй болно. Шүүгчийн орон тоог нэмээд эрүү, иргэнээр нь дагнуулж ажиллуулах шаардлагатай байна. Төрөлжөөд, дагнаад ирвэл шүүгч илүү мэргэшиж, алдаа багасна” гэсэн.

ө

Сум дундын 14 дүгээр шүүх энэ оны 12 дугаар сарын 1-ний байдлаар 1543 нэхэмжлэл хүлээн авч, 953 хэрэг шийдвэрлэжээ. Нийт нэхэмжлэлээс хуулийн шаардлага хангахгүй 308 нэхэмжлэлийг буцаасан. Мөн шүүх хуралдаан дээрээс буцсан буюу нэхэмжлэгч, хариуцагч нь шүүх хуралд ирээгүй учраас 42 нэхэмжлэл буцсан, 156 нэхэмжлэлийн үлдэгдэлтэй. Эрүүгийн хэргийн хувьд 279 хүнд холбогдох 200 хэрэг шийдвэрлэсэн 34 хэргийн үлдэгдэлтэй байгаа аж. Гурван шүүгчийн нэг нь өвчлөөд хоёр шүүгчид хэрэг овоороод байгаа. Нэг шүүгч жилд 250-300 иргэний нэхэмжлэл, 50-60 эрүүгийн хэрэг шийдвэрлэдэг гэж ярьсан.

б

Гурван жил тусдаа амьдарсан гэр бүлийг эвлэрүүлжээ

а

Шүүхийн нэгдүгээр давхрын баруун урд талын булангийн “Эвлэрүүлэн зуучлагч” гэсэн хаягтай өрөөний үүдэнд хоёр, гурван үйлчлүүлэгч дугаарлаж зогсох. Ажлын цаг дуусахаас өмнө үйлчилгээ авах гэсэн иргэдийн дараа орох гэсээр 17:00 цаг өнгөрчихлөө. Хамгийн сүүлд дугаарласаар эвлэрүүлэн зуучлагчидтай уулзлаа. Энэ оны хоёрдугаар сарын 4-ний өдрөөс орон даяар эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагаа эхэлсэн.

ө

Сум дундын 14 дүгээр шүүхэд хоёр эвлэрүүлэн зуучлагч ажилладаг. Тэд үйл ажиллагаагаа эхэлснээс хойш 239 өргөдөл хүлээн авч, 139 өргөдлийг амжилттайгаар эвлэрүүлж, шүүгчийн захирамжаар баталгаажуулсан байна.өГэр бүлээ цуцлуулахаар шүүхэд хандсан 35 иргэнийг буцаан эвлэрүүлсэн. Иргэдийн зээлийн маргаан, мөнгө төгрөгийн асуудалтай иргэд хоорондоо ойлголцож, хялбар аргаар асуудлаа шийдвэрлүүлээд гарч байгаа нь сайн. Гэхдээ салж сарнихдаа тулж, хүүхдийн амьдрал хувь заяанд сөрөг асуудал үүсгэх гэж байсан гэр бүлийг эвлэрүүлж байгаадаа илүү ач холбогдол өгдөг гэж эвлэрүүлэн зуучлагч н.Бямбацэцэг ярьж байсан.

б

Тусдаа амьдраад гурваас илүү жил өнгөрсөн хүмүүс эргэн эвлэрэх тохиолдол бага байдаг ч гурван жил тусдаа амьдарсан гэр бүлийн хоёрыг эвлэрүүлжээ. Өдөрт 7-8, түүнээс ч олон үйлчлүүлэгчтэй байдаг. Иргэд үйлчилгээнээс гадна зөвлөгөө авах гэж ирдэг гэнэ. Энэхүү ажиллагаа нь эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн амьд харилцаан дээр тулгуурладаг болохоор зарим хүнтэй олон цагийн турш ярилцах нь ч бий аж.

бб

Чихмэл тоглоомоор "гоёсон" хүүхэд хамгааллын өрөө

р

Эвлэрүүлэн зуучлагчдын өрөөний хажууд “Хүүхэд хамгааллын өрөө” байна. Хананд нь хүүхдийн эрхийг өгүүлсэн зураг хадаж, комьютер, шүүгээн дээр чихмэл тоглоом, резинэн бамбарууш тавьж, аль болох хүүхдийн орчин бүрдүүлж, хүүхдэд ойр сэтгэгдэл төрүүлэхийг хичээн тохижуулжээ.

ө

Энэ өрөөнд алив гэмт хэргийн хохирогч болж шүүх хуралд оролцож буй, эцэг, эхийн салах өргөдлийг шүүхээр хэлэлцэж байгаа зэрэг үед хүүхдийн эрхийг хамгаалан, түүнтэй ганцаарчлан уулзаж, ярилцдаг байна. Хүүхдийн эрх зөрчигдөхөөс хамгаалах энэ өрөөг шүүхийн шинэчлэлийн хүрээнд бий болгожээ.

б

Ийнхүү хангайн нурууны бэсрэг уулсын дундах дөрвөн шүүх иргэдийн эрхийг хамгаалах хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, хуулийг дээдлэн хамгаалах тангарагтай шүүгчид, шүүхийн ажилчид иргэдийн итгэл хүлээсэн шүүхийг бий болгохоор чармайн ажиллаж байна.

б

 ө

Б.Буд  

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
шуух, атг их ажилтай учир нь олон хүн шоронд хийхийн тулд
2014-12-12
irgen:
shvvhiin shinechlel hiih ni zov bolovch belen boloogvi bahad ni dendvv yarch jinhene sninevhlel bolj chadaagvi. vndsen hyyliar olgoson irgenii davj jaaldah erhiig hizgaarlasan. tahariin alba dendvv nvser apparat bolson 3 say hvntei yls any tai ijil baih *rdlagagvi
2014-12-12
zochin :
shudarga baival shuugch ta ajiltai baina gedgiig anhaarna uu
2014-12-12
elbegdorj:
orhon aimgiin davj zaaldah shatnii 7-r shuuh shudarga ajillahiig mun erkh medeltnuuded uilchlehguibaihiig daalgaj baina
2014-12-12
zochin:
shuuhiin shinechlel orkhon aimagt sain yvagdaj baina.
2014-12-11