Чуулганы хуралдаантай

img

Монгол Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 09:00  цагаас эхэлнэ. Чуулганы хуралдаанаар  Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

ө

Мөн Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

ө

Түүнчлэн 14 цагаас Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын дээд боловсролын салбарт бэлтгэгдэж байгаа мэргэжилтнүүд болон онц шаардлагатай байгаль, инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх асуудлаар хэрэгжүүлж буй ажлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад тавьсан асуулгын хариуг сонсох юм байна.

ө

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ