Өнөөдөр болох үйл явдлын тойм
Хангарьд ордон хурлын танхимд /14 давхар /
09:00-13:00 цагт Нийслэлийн хэмжээнд 2014 оны аравдугаар сарын байдлаар 1-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 110 бүртгэгдсэнээс 56 тохиолдол буюу 50.9 хувь нь осол гэмтлийн шалтгаанаар эндсэн зэрэгтэй холбоотойгоор НЭМГ-аас “Хүүхдийн ахуйн болон зам тээврийн осол гэмтэл, хүчирхийллээс сэргийлье” сэдэвт сургалтыг зохион байгуулна.
б
ЭМСЯ-ны Сургалт мэдээллийн төвд
09:30-17:00 цагт “Эрүүл мэндийн техник, технологийн шинэчлэл, хөрөнгө оруулалтын тулгамдсан асуудлууд” үндэсний зөвлөлгөөн цагт болно.
б
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд
10:00 цагт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь "Монгол Эмимпэкс" Концернтай хамтран ЭХЭМҮТ, Нийслэлийн амаржих газрууд болон Бүсийн оношилгооны төвийн нярайн эмч нарт зориулсан амьсгал хямралын хам шинжтэй дутуу нярайд сурфактант эмчилгээ хийх, эмчилгээний дараа хүндрэлээс урьдчилан сэргийлэх, хянах онол, практикийн сургалтыг Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн 3 давхрын сургалтын танхимд зохион байгуулна. Утас: 99081835, 99072930
б
НМХГ-ын хурлын зааланд
10:00 цагт хаяг шошгын зөрчилтэй эм болон онгоцны зөөврийн хоол хүнсэнд хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99070909
б
ХАХНХЯ-ны хурлын танхимд
10:30 цагт "Дэлхийн хүн амын байдал 2014” тайлан бэлэн болсонтой холбогдуулан ХАХНХЯ, НҮБ-ын Хүн амын сантай хамтран Хэвлэлийн бага хурал зарлаж байна. Утас: 88093607
б
Монголын Үндэсний Музейд
11:00 цагт “Монгол уран бичлэг” /Mongolian Calligraphy/ номын нээлт болно. Утас: 99296481
ө
Стандартчилал хэмжил зүйн газрын хурлын танхимд
11:00 цагт СХЗГ, МХЕГ-ууд хамтран Сав, баглаа боодолтой савласан барилгын материалуудын /цемент, будаг, замаск, цавуу г.м./ цэвэр тоон хэмжээнд болон нүүрсний шуудайн хэмжээнд “Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай “, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай“ хууль тогтоомж, холбогдох дүрэм, журмын хэрэгжилт, стандартын мөрдөлтийн дагуу хяналт шалгалт хийж, мэргэжилийн арга зүйн зөвлөгөө өгч, холбогдох шийдвэр гарган ажилласан ажлынхаа талаар СХЗГ-ын Улсын байцаагч нар тайлагнах хурал болно. Утас: 99006864, 99159809
б
Улаанбаатар хотын цагдаагийн газарт
11:30 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газраас шинэ жилийн баяр, хүүхдийн амралт эхлэсэнтэй холбогдуулан гэмт хэргийн нөхцөл байдал, Зам тээврийн осол, зөрчил, салют, протехнийкийн хэрэгсэл, Архи согтууруулах ундааны хяналт, Хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, салют, протехникийн хэрэгсэл, Архи согтууруулах ундааны хяналт, хүүхдээс үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчил, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах газрын урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах хэлтэс, Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсүүд хэвлэл мэдээллийн байгууллагуудад мэдээлэл хүргэх хэвлэлийн бага хурал болно.
ы
Монголын үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд
13:00 цагт ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” номын дөрөвдүгээр ботийн нээлт болно.
б
БХИС-ийн Соёлын төвд
14:00 цагт БХИС-ийн анхны хүндэт доктор, профеcсор, чөлөөнд байгаа хурандаа Б.Банзрагч, хүндэт профеcсор, чөлөөнд байгаа хурандаа А.Гэлэгжамц нарын хөдөлмөр алдарыг тэмдэглэх дурсамж уулзалт болно. Утас: 99025803, 89125099
ө
ШУА-ийн Чуулганы танхимд
15:00 цагт Монгол улсын ШУА-ийн Эрдэм клубээс “Улс хөгжихийн үндэс машины үйлдвэрлэл, түүний эхлэл нь засварын жижиг дунд үйлдвэрүүд мөн” сэдэвт ярилцлага-хэлэлцүүлэг болно. Утас: 99092150
d
www.shuud.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ