Путин Энэтхэгт айлчлав

img

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өчигдөр Энэтхэг улсад төрийн айлчлал хийсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү айлчлалын хүрээнд хоёр тал эрчим хүчний үйлдвэр барих гэрээнд гарын үсэг зуржээ. Уг гэрээгээр Оросын “Росатом” цөмийн энергийн байгууллага 20 жилийн хугацаанд Энэтхэг улсад 12 эрчим хүчний үйлдвэр барих юм байна. Эхний зургаан байгууламжийг хаана, хэзээ барихыг айлчлалын төгсгөлд шийдвэрлэх гэнэ.

1

Путин айчлалынхаа эхэнд Ерөнхий сайд Нарендра Модитой уулзаж, цаг үеийн асуудлаар ярилцжээ. Ерөнхийлөгч “Энэтхэгийн ард түмэн намайг найрсагаар хүлээн авлаа. Сайн уулзалт, сайн хүлээн авалт зохион байгуулсан Энэтхэгийн удирдлагууд тэр тусмаа Ерөнхий сайд Моди танд талархалаа илэрхийлмээр байна” гэж хэлжээ. Моди Ерөнхийлөгчид талархалаа илэрхийлээд “Энэтхэг ямар ч үед Оросын ард түмэнд туслах болно” гэсэн байна. Путин ирэх долоо хоногт Япон улсад айлчлах аж.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ