Баянхошуунд цахилгаан хязгаарлана
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуунд цахилгааны түр хязгаарлалт хийх аж. Өнөөдөр 12:00-16:00 цагт Зээлийн 1-5, Зээлийн задгайн айл өрх, албан газруудад тогны хязгаарлалт хийх юм байна. Мөн энэ сарын 16-ны өдөр буюу ирэх долоо хоногийн мягмар гарагийн 11:00-16:00 цагт 9, 10, 11, 24, 25-р хороо Баянхошуу, Баруун, Зүүн салаа, Баян-Уул, Монлаа орчимд тог тасална.
ө
Энэ нь цахилгаан эрчим хүчний хүчдэлийн түвшинг сайжруулах зорилгоор улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Эрчим хүчний яамны захиалгаар ирэх онд хийгдэж дуусгах төлөвлөгөөтэй Баянхошуу дэд станцын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд хийгдэж буй ажил юм.
б
Б.Хүлэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ