Хонконгт баривчилгаа эхлэв

img

Ардчиллын төлөө тэмцэж буй Хонконгийн оюутан залуусыг хүчээр баривчилж, Мон Конг гудамжинд барьсан майхан, байгууламжуудыг буулган хурааж эхэлжээ. Өчигдөр цагдаагийнхан 109 жагсагчийг баривчилсан байна. Мөн эсэргүүцэл үзүүлсэн ямар ч хүнийг баривчилж, хорихоо мэдэгдсэн гэж “www.dailymail.co.uk” мэдээлэв. Цагдаа нар сарын хугацаанд нийтдээ 368 оюутныг баривчилж, өнгөрсөн амралтын өдөр 51 хүнийг сулласан байна. Захирагч Лин Чун Иен өнгөрсөн долоо хоногийн эхээр оюутнуудад хандаж жагсаалаа нэн даруй зогсоож, эзэлсэн зам талбайгаа чөлөөлөхгүй бол баривчилгаа явуулах болно гэдгээ сануулсан юм.

1

Жагсаалыг тэргүүлж буй Хонконгийн оюутны холбооны тэргүүн Алекс Чоу “Бид тэмцлээ зогсоохгүй. Бээжингийн удирдлагууд бидний саналыг хүндэтгэж, зөвшөөрөх хүртэл жагсаалаа үргэлжлүүлэх болно” гэж мэдэгджээ.

Алекс Чоуг ийнхүү мэдэгдсний дараа Хонконгийн цагдаагийн дарга Лай Лу Жиан “Энэхүү жагсаалыг зохион байгуулж, оюутнуудыг өдөөн турхирч буй Алекс Чоу тэргүүтэй хүмүүсийг баривчлахаа мэдэгдье” гэжээ. Мөн захирагчийн байрны гадна өлсгөлөн зарласан оюутнуудыг хүчээр тарааж, зарим оюутныг эмнэлэг хүргэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
ardchila l gej sha l hudal zuil. zugeer l ulsaa huvaaj idehiin ner yum bishuu
2014-12-13
зочин:
эрхийнхээ төлөө тэмцэв үү?нөгөө л өнгөт хувьсгалын ази хувилбар уу? ану-ын гар яваа л бх
2014-12-13
иргэн бм:
зөв, бүгдийг нь баривчилж хорих хэрэгтэй. энэ муу 18 настай нусгай бацаан америкын турхиралтаар ийм зүйл хийж байгаа нь ойлгомжтой. америк бол бүх улсын дотоод хэрэгт оролцож төр засгийг нь самууруулж байгааг дэлхий нийт харж байна.
2014-12-12
цоомоо:
ардчилал бол утгагүй хий төөрөгдүүлсэн ой мэт зүйл юм
2014-12-12
цоомоо:
гоё гоё сайн сайн ардчилалыг азид дэлгэж болохгүй хэзээ ч болохгүй бүгдийг нь хуулийн дагуу шийтгэ
2014-12-12