Нийслэлийн хэмжээнд 12142 ширхэг буу тоологджээ

img

Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуульд заасны дагуу улсын хэмжээнд жил бүрийн дөрөвдүгээр улиралд иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа гэлт зэвсгийн тооллогын ажлыг явуулдаг. "Зэвсэг-2014" нэгдсэн арга хэмжээ өнгөрөгч аравдугаар сарын 31-ний өдөр эхэлж, энэ сарын 4-ний өдрийг хүртэл үргэлжиллээ.

б

Улаанбаатар хотын хэмжээнд 13190 ширхэг галт зэвсэг иргэн, хуулийн этгээдэд бүртгэлтэй байгаагаас арга хэмжээний хүрээнд 12142 ширхэг галт зэвсэг буюу 92 хувь нь тоологдсон байна.

ё

Монгол улсын "Галт зэвсгийн тухай" хууль болон ЦЕГ-ын даргын 2010 оны 503 дугаартай тушаалаар батлагдсан "Галт зэвсгийг бүртгэх, гэрчилгээ олгох" журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэн сурвалжлагдаж алдагдсан, олдож ирсэн галт зэвсгийн судалгааг шинэчлэх, галт зэвсгийн нэгдсэн бүртгэл, тооллого явуулж, нуугдмал бүртгэлд хамрагдаагүй галт зэвсгийг бүртгэн авч, гэрчилгээжүүлэлтийн ажлыг эрчимжүүлэн зохион байгуулжээ.

ө

Б.Бэхи

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

bill:
munx bayr nartai negdej mongoliin garaz shoroogor toglogsod adgiin *ruudaar bai xiij toglovol goy yum baina daa
2014-12-14
zochin:
ingej zevseglelee zarlah n buruu baihaa heden buu baigaan ulsiin nuuts baimaar yum.
2014-12-12
setgel:
1 буугаар жилд 2 удаа ан хийхэд хичнээн амьтан хороох вэ !!! удахгуй хоосон vхсэн тал болох юм бна л даа
2014-12-12